Зүүн Азийн VI наадам БНХАУ-ын Тяньжин хотноо эхлээд гурав хонож байна.
Эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг эхлүүлсэн бол эрэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд Н.Мөнхбаяр, таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар хүрэл медалийн болзол хангалаа.
Одоогоор манай тамирчид 1 мөнгө, 5 хүрэл медаль аваад байна.
Мөн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар багаараа хүрэл медаль хүртсэн байна.
Тус наадамд манай улсаас 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Наадам энэ сарын 15-нд өндөрлөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!