Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ханиад томуу хайхрахгүй байх өвчин биш

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь их байдаг. Хүмүүс гол төлөв хэт даарснаас болж ханиадаа үгдрүүлж хүндрүүлдэг. Томуу төст өвчин нь ханиалгах, найтаалгах, хоолой хорсох, толгой өвдөх, халуурах зэргээр илэрнэ.

Томуу, томуу төст өвчин нь их урхагтай хэцүү өвчин. Иймд эрүүл мэндийнхээ төлөө санаа тавих нь чухал. Ханиадны шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмчийн заавраар эмчлэх хэрэгтэй.

 Нярай хүүхдэд парацетомолыг хэрэглэж огтхон ч болохгүй.

Сүүлийн үед менингит ихэсч, томуутай андуурагдаж цаг хугацаа алдагдсанаас нярай хүүхдүүд эндэх явдал их гарах болсон. Томуугаар голдуу 0-9 насны хүүхдүүд өвддөг.

Томуунаас сэргийлэхийн тулд цаг агаарын байдалд тохируулан хувцаслах, хөл, гар, толгой, хүзүү хоолойгоо даарахаас хамгаалах нь чухал. 

Ханиадны дэгдэлтийн үед үзүүний ороолт, малгай, амны хаалтыг тогтмол хэрэглэ. Хамгийн гол нь хэт хүйтэн агаараар амьсгалахгүй байхыг хичээ.

Томуугаас хамгаалах анхны арга хэмжээ:

  • Ажлын байр, өрөө тасалгаа, гэр орондоо цэвэр агаар тогтмол оруул
     
  • Хэт хуурайшилтаас хамгаалж чийгшүүлэх чийгтэй цэвэрлэгээ хийх,
     
  • Арц хүж уугиулах,
     
  • Сонгино сармистай илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй.

Мөн өглөө оройд хамраа содтай усаар угаах, хоолойгоо тогтмол зайлах, утлага хийх, шингэн юм их уух, буцалгасан аарц уувал бүр ч сайн. Аль болохоор их хөлрөх, саунд суух, буцалгасан усанд гавар хийж утах нь зүйтэй.

Ханиад томууны үед тамхийг цээрлэх хэрэгтэй.  Нярай хүүхдэд парацетомолыг хэрэглэж огтхой ч болохгүй. Эцэг эх нь тамхи татдаг айлын хүүхэд ханиад томуу тусах магадлал 6 дахин илүү байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ханиад томуугаар өвчилсөн бол аспирин хэрэглэхээс аль болох зайлсхий. 

Зураг