“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр” өнөөдөр болж байна. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жил манай улс “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байгаа аж.
Монгол Улсад одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 179 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байжээ. Одоогоор манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлоос 24 хүн нас баржээ.
Тус тохиолдлуудын 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан учир иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулах нь чухал юм.
ХДХВ/ДОХ өвчний тухай
Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/ нь Хүний Дархлал Хомсдлын Вирус /ХДХВ/-ээр дамжин халдварлаж дархлалын тогтолцоог гэмтээдэг өвчин юм. Өвчний төгсгөлийн шат буюу ДОХ өвчин хүндэрвэл тухайн хүний дархлааны систем устаж, гадны халдвар болон хавдрын өвчнийг хамгаалах чадваргүй болдог аюултай.
Дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг бүрэн төгс эмчилгээг хайж байгаа хэдий ч хараахан олоогүй байна. Харин вирусын хөгжлийг саармагжуулах төдий эмчилгээг л хийж байгаа юм.
ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана.
Иймд ХДХВ-ийн халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсноор халдварладаг байна. ХДХВ нь агаарт удаан хугацаагаар амьд байж чаддаггүй.
Халдварлах замууд
Шинж тэмдэг
ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй.
Хамгаалалтгүй бэлгийн хавьтлийн үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.
ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “ Цонх үе ” гэнэ.
Халдвараас хэрхэн сэргийлэх вэ ?
Зарим мэдээллийг 103.mn-ээс авав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|