Боловсрол, шинжлэх ухааны яам салбартаа “Боловсролын нэгдсэн мэдээллийн систем”-ийг анх удаа нэвтрүүлж байна. Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авна.
Үүнээс гадна энэ технологи хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ.
Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|