Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма: Би ийм баян болсондоо баярлахгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Электрон худалдааны аварга компани Алибабаг үндэслэгч Жэк Ма Хятадын хамгийн баян хүн болсондоо сэтгэл дундуур байгаа гэнэ.

Өнгөрсөн есдүгээр сард Алибаба IPO хийсний дараа Жэк Ма Хятадын баячуудын жагсаалтыг тэргүүлэх болсон юм.

Гэвч тэр саяхан CNBC телевизэд өгсөн ярилцлагандаа түүнд шинээр бий болсон хариуцлага, нэр алдар нь маш их дарамт дагуулж түүнийг аз жаргалгүй нэгэн болгосон гэжээ.

Ялангуяа Алибабагийн хувьцааг авсан хүмүүсийн хэт их хүлээлт Мад том дарамт болж байгаа гэнэ.

Хүмүүс түүнийг хувь хүнийх нь хувьд биш, зөвхөн мөнгөний нүдээр харах болсон нь бас зовоож байгаа аж.

Ма хэлэхдээ, тэр хэзээ ч Алибабагаас ийм их мөнгө олохыг бодож байгаагүй, түүний мөрөөдөл зөвхөн нэр хүндтэй бизнесмэн болох байжээ.

Тэр “Хүмүүс намайг ердийн бизнес эрхлэгч, өөрийгөө болгож яваа нэгэн гэж хараасай. Би өөрийнхөөрөө л баймаар байна” гэсэн байна.

Мөн Жэк Ма өөрийн хөрөнгөө хэрхэн буцааж нийгэмд зориулах арга замуудыг судлах болсноо CNBC-д ярьжээ.