Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Уг нэмэлт өөрчлөлтөөр аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу байнгын ашиглалтад орсон, ус дулаан, цахилгаанаа бүрэн шийдсэн амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болсон байна. 

Гэхдээ энэхүү амины орон сууц нь газар эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой бөгөөд эзэмших эрх нь 20-иос дээш жилийн хугацаатай байх ёстой гэж заажээ. 

Иймээс хөдөө орон нутагт амины орон сууцтай болох гэж байгаа иргэд тус шаардлагыг хангасан бол орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг дор хавсаргав.