• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Солир дээр робот амжилттай газардлаа. Гэхдээ...

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 13
IKON.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:08 2014/11/13

ЗАЛРУУЛГА: Мэдээнд дурдагдаж буй "СОЛИР" нэрийг "СҮҮЛТ ОД" гэж ойлговол зөв ажээ. Сансар огторгуйд тэнүүчилж яваа биетүүдийн хамгийн томыг сүүлт од, жижиг хэлтэрхийг нь солир гэдэг юм байна.


Европын Сансрын Агентлагийн арван жил аялаж байгаа Росетта хөлөг өчигдөр зорьсон цэгтээ хүрч Филае нэртэй роботыг солирын гадарга дээр амжилттай буулгалаа.

Газардах мөчид ажиглагчид

Хэдийгээр робот амжилттай газардаж дэлхий рүү дохио цацаж эхэлсэн ч зарим нэг асуудал гарчээ.

Тухайлбал робот газардмагцаа гадарга руу дэгээ харваж өөрийгөө бэхлэх ёстой байсан юм. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар энэ нь ажиллаагүй байна.

Тиймээс эхэн үедээ роботоос ирж буй сигнал нэлээд тогтворгүй байжээ. Харин сүүлдээ сигнал нь тогтворжиж эхэлсэн гэнэ.

Филае роботоос ирүүлсэн солирын анхны зураг. Гадаргаас гурван километр орчим зайнаас буулгажээ.

Харин үүний дараа дэлхийн эргэлтийн дагуу Европын Сансрын станцын харах өнцөг солирын байрлалаас халхлагдаж хэсэг хугацаанд холбоо тасарч байгаа юм. Тиймээс өнөөдөр дахин холболт тогтоож судалгаа эхлэнэ.

Судлаачдын санааг зовоож байгаа зүйл бол энэ хэдэн цагийн хооронд гадаргатай сайн бэхлэгдэж чадаагүй робот хэвийн байгаа эсэх.

Хэрвээ ямар нэг осол тохиолдвол тэдний 10 гаруй жилийн хөдөлмөр талаар болох юм.

Доорх видеоноос роботын газардах явцыг дүрсэлсэн хөдөлгөөнт дүрслэлийг үзээрэй.

 

16:39 2014/11/12

Шууд дамжуулалт эхэллээ

10:43 2014/11/12

 

Өнөөдөр энэ жилийн хамгийн том сансрын аялалын үр дүн гарна. Росетта нэртэй сансрын хөлөг хөргөгчний хэмжээтэй роботыг (Филае) нэгэн аварга солир дээр буулгах юм. Солир нь дэлхийгээс 500 сая километрийн зайд байгаа. Харин Росетта хөлөг солирт хүрэхийн тулд 6.4 тэрбум километр зам туулжээ.

Хэрвээ амжилттай болвол хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа солир дээр робот буулгасан үйл явдал болох ажээ.

67P/Чурюмов-Герасименко нэртэй солир нь хад чулуунаас бүрдсэн гадаргатай, Ангараг, Бархасбадь гаригуудын хооронд оршдог гэнэ.

Яг одоо солир болон Росетта хөлгүүд цагт 64 мянган километрийн хурдтай зэрэгцэн нисч байна.

Росетта хөлгийн 10 жилийн аялалын гол зорилго ердөө л уг солир дээр робот буулгах.

Европын Сансрын Агентлагийн удирдаж байгаа уг аялалын амжилттай болох магадлал 70 хувь гэнэ.

Хэрвээ ажиллагаа буух цэгээсээ нэг миллиметр л зөрвөл бүтэлгүйтэх юм байна.

Робот газардуулах ажиллагаа манай цагаар 16: 35-д эхэлж долоон цаг орчим үргэлжилнэ.

Энэхүү үйл явдлын дүрсийг Европын Сансрын Агентлаг шууд дамжуулах юм. Доорх видеоноос шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

16:39 2014/11/12

Шууд дамжуулалт эхэллээ

08:08 2014/11/13

ЗАЛРУУЛГА: Мэдээнд дурдагдаж буй "СОЛИР" нэрийг "СҮҮЛТ ОД" гэж ойлговол зөв ажээ. Сансар огторгуйд тэнүүчилж яваа биетүүдийн хамгийн томыг сүүлт од, жижиг хэлтэрхийг нь солир гэдэг юм байна.


Европын Сансрын Агентлагийн арван жил аялаж байгаа Росетта хөлөг өчигдөр зорьсон цэгтээ хүрч Филае нэртэй роботыг солирын гадарга дээр амжилттай буулгалаа.

Газардах мөчид ажиглагчид

Хэдийгээр робот амжилттай газардаж дэлхий рүү дохио цацаж эхэлсэн ч зарим нэг асуудал гарчээ.

Тухайлбал робот газардмагцаа гадарга руу дэгээ харваж өөрийгөө бэхлэх ёстой байсан юм. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар энэ нь ажиллаагүй байна.

Тиймээс эхэн үедээ роботоос ирж буй сигнал нэлээд тогтворгүй байжээ. Харин сүүлдээ сигнал нь тогтворжиж эхэлсэн гэнэ.

Филае роботоос ирүүлсэн солирын анхны зураг. Гадаргаас гурван километр орчим зайнаас буулгажээ.

Харин үүний дараа дэлхийн эргэлтийн дагуу Европын Сансрын станцын харах өнцөг солирын байрлалаас халхлагдаж хэсэг хугацаанд холбоо тасарч байгаа юм. Тиймээс өнөөдөр дахин холболт тогтоож судалгаа эхлэнэ.

Судлаачдын санааг зовоож байгаа зүйл бол энэ хэдэн цагийн хооронд гадаргатай сайн бэхлэгдэж чадаагүй робот хэвийн байгаа эсэх.

Хэрвээ ямар нэг осол тохиолдвол тэдний 10 гаруй жилийн хөдөлмөр талаар болох юм.

Доорх видеоноос роботын газардах явцыг дүрсэлсэн хөдөлгөөнт дүрслэлийг үзээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
солир биш [103.229.123.193] 2014/11/13
Comet гэдэг чинь сүүлт од ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.62] 2014/11/12
woow
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.32] 2014/11/12
Авто машин, Жолоочтой холбоотой бүх мэдээллийг агуулсан Авто Дорцов Апп. Татах заавар: Play store and App store дээр dortsov, daatgal гэж хайна. Та өөрийн байгууллагийг оруулж болно. https://play.google.com/store/apps/details?id=mn.autodortsov
0 | 1 Хариулах
Зочин [202.131.108.48] 2014/11/12
chi ooroo dortsov
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.234] 2014/11/12
хаха Зочин чи ч бас дорцов мэд үү
0 | 0 Хариулах
Dortsoov [180.149.93.14] 2014/11/12
ta nar bugdeeree dortsoov chi ch dortsoov bi ch dortsoov bugdeeree dortsoov malnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [112.72.3.201] 2014/11/12
Ta 3 gurvuulaa dortsoov.
4 | 0 Хариулах
Зочин [112.72.11.114] 2014/11/14
muu dortsownuudiig de
0 | 0 Хариулах