ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын ОНЦЛОХ 7 номын дэлгүүр

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 11
iKon.MN

Дэлгүүр хэсэх таны алжаалыг тайлдаг уу. Тийм бол ямар төрлийн дэлгүүр хэсэх дуртай вэ?  Миний хувьд номын дэлгүүрээр хэсэх дуртай. Учир нь номын дэлгүүр оюуны “бараа, бүтээгдэхүүн” худалддаг газар гэдэг утгаараа мэдлэг, мэдээллээр цангасан, завгүй иргэдтэй манай хотын хамгийн эрэлттэй газар байдаг гэж хэлж болно. 

Тиймээс бид таны цаг завыг хэмнэж, мэдээлэл өгөх үүднээс Улаанбаатар хотын онцлох долоон номын дэлгүүрээр зочиллоо. 

“Аз хур” номын дэлгүүр

Ном, сурах бичгээс гадна бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа үед энд ирэх нь тохиромжтой. Монголдоо хамгийн том хэвлэлийн газрын харъяа номын дэлгүүр учраас өргөн сонголт бүхий бүтээгдэхүүн борлуулдаг. 

Мөн эдний тэмдэглэлийн дэвтрүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголдоо хэвлэгдсан сайн чанарын арьсан хавтастай дэвтрүүд өнгө өнгөөрөө байна лээ. Хэдий жижигхэн зай талбайтай ч “Аз хур” номын сүлжээ дэлгүүрээс танд хамгийн ойр салбар нь байж болох юм. 

 

Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 09:00-20:00, Бямба  10:00-15:00,  Нямд амарна.
Хаяг: Тусгаар тогтнолын ордны 1 давхарт.
Утас: 9644-9650
Салбар: Баруун 4 зам, Max Mall худалдааны төвийн 1 давхарт, МУБИС –ийн ар талд TIME төвийн 1 давхарт, Нарны зам дагуу “Мөнхийн Үсэг Групп”-ийн дэргэд “Аз хур” номын дэлгүүр.

“Билэг” номын дэлгүүр

Үйлчилгээний ажилтан нь их эелдэг харилцаатай. Мөн нэг их хүн бужигнаад байдаггүй учир төвлөрч сонголтоо хийх боломжтой байдаг. Бас орон нутагт салбартай гэдгээрээ их онцлог. Эрдэнэт хотод байгаа хүмүүс Билэг их дэлгүүрээр зарагдаж байгаа номнуудыг худалдаж авах боломжтой. Мөн өөр өөр үнэ бүхий бэлгийн картуудыг эндээс худалдан авч ажил хэргийн түнш, танилууддаа өгөх нь хамгийн зохистой бэлэг байх болно.  

Цагийн хуваарь: Даваа-Ням 10.00-21.00 цаг.
Хаяг: 3,4 дүгээр хороолол  Билэг их дэлгүүрийн 1 давхарт.
Утас: 70147790
Салбар: Нарны зам Миний хайпермаркетад, 3,4 дүгээр хороолол Алтан төгрөг төв 3 давхарт,  Эрдэнэт хотын Үйлчилгээний төвийн 1 давхарт.

“Books in English” номын дэлгүүр

Англи хэл дээрх сонирхолтой цуврал, сурах бичиг, хуучин ном, сэтгүүл хайж байгаа бол гарцаагүй ороод гарах газар. Хэл сурахад ном унших хамгийн сайн арга гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Тэр ч утгаараа Англи хэл сурахыг хүсэж байгаа хүмүүс энд ирэх нь олонтаа. Номоо Америкаас авчирдаг болохоор шилдэг зохиолуудыг цаг алдалгүй уншигчдад хүргэдэг юм байна лээ.  

Цагийн хуваарь: Даваа-Баасан 11.00-20.00, Бямба-Ням 12.00-18.00 цаг
Хаяг: Улсын Их дэлгүүрийн баруун урд Books In English номын дэлгүүр.
Утас: 99036703

“Express Publishing” номын дэлгүүр

Их Британийн дөрвөн том (Express publishing, Oxford publishing, Cambridge, Longman) хэвлэлийн газрын ном, сурах бичгүүдийг эх хувилбараар нь борлуулдаг гэдэг утгаараа энэ дэлгүүрийг онцолж байна. Оюутан залуусын хөлд дарагдсан бага тойруугийн гудамжинд байрладаг.

Эднийхээс Хобби, Орчлон, Сант зэрэг хувийн сургуулиуд, зарим их дээд сургуулиуд сурах бичгээ захиалдаг бөгөөд хувь хүн ч дээр дурдсан дөрвөн хэвлэлийн газрын бүхий л номыг захиалж авах боломжтой. Мөн дэлгүүрээр нь зочлоход бэлэн номнууд ч олон байна лээ. Хамгийн их гүйлгээтэй байдаг номнууд нь Enterprise, Up stream, Click on, Blockbutter, Spark, Prime time зэрэг юм. 

Цагийн хуваарь: Даваа-Баасан 10.00-18.00, Бямба 10.00-16.00 цаг, Нямд амарна.
Хаяг: Бага тойруу, Камин галарей 1 давхарт
Утас: 70110524
Салбар: Багшийн хөгжлийн ордны 1 давхарт Express Publishing номын дэлгүүр

“Интерном” их дэлгүүр

Бестселлер, хүүхдийн ном, шинэ ном худалдаж авъя гэж байгаа бол энэ хамгийн тохиромжтой дэлгүүр. Эднийх долоо хоног бүрийн Даваа гарагт өнгөрсөн долоо хоногийнхоо бестселлерийг шалгаруулж, нийтэд мэдээлдэг бөгөөд та цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хүсэж байгаа бол яг тохирох газар. Мөн шинэ номын нээлт хийгддэг гэдгээрээ онцлог. Магадгүй та ном авах гэж байгаад зохиолчтой нь уулзах боломж гарах ч юм бил үү.  

Цагийн хуваарь: Даваа-Бямба 10.00-20.00, Ням 10.00-19.00 цаг
Хаяг: IT park урд талд Интерном номын дэлгүүр
Утас: 11 330900, 70113095
Салбар: Гранд плаза 5 давхарт, Peace tower 4 давхарт, Monnis tower 1 давхарт

 “Мажестик” их дэлгүүр 

Их хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй номын дэлгүүрүүдийн нэг. Маш том бас тохилог орчинтой. Ялангуяа хүүхдийн номын тасгийг нь онцолмоор санагддаг юм. Энд бага насны хүүхдүүд сууж хүссэн номоо унших боломжтой байдаг. Мөн бестселлерийн булан нь орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж чадна. Учир нь бичсэн ном нь Мажестик, Интерномд бестселлер болох гэдэг зохиогчдын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй уншигчдын ч анхаарлыг ихээр татаж байдаг. 

 Хаана, ямар ном шинээр хэвлэгдэнэ энд л хамгийн түрүүнд ирдэг гэдгээрээ онцлог.

Цагийн хуваарь: Даваа-Бямба 09.00-22.00 цаг, Ням 09.00-21.30 цаг
Хаяг: Улсын Их дэлгүүр 6 давхарт
Утас: 94094002, 75778888

“Мир” номын дэлгүүр

Ном худалдаж авахад их цаг зарцуулахыг хүсэхгүй байгаа тохиолдол болон гэр, ажил, сургууль чинь ойролцоо байдаг бол очих л газар. Учир нь Мир номын дэлгүүрийн номууд эмх цэгцтэй, бас дэлгүүрт нь тийм ч их хүн бужигнаад байдаггүй. Та хүссэн номоо төвөггүй олно, түргэн шуурхай үйлчлүүлнэ. Эдний түүхийн номнуудыг онцолмоор санагдсан. Учир нь маш олон, сонирхолтой түүхийн номнуудыг эмх цэгцтэй гэгч нь байрлуулсан бөгөөд сэдвээс хамаарч дунд болон түүнээс дээш насныхан их үйлчлүүлдэг юм билээ.  

Цагийн хуваарь: Даваа-Баасан 10.00-20.00, Бямба, Нямд 11.00-20.00 цаг.
Хаяг: Метромалл их дэлгүүрийн 1 давхарт 

 

Харин та аль номын дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай вэ?

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.117] 2021/11/5
Мөнгө, амжилт ба та гсэн ном зарж байгаа дэлгүүр бну
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.98] 2021/8/27
Номин шатсан номны минь мөнгийг өгөхгүй юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.68] 2020/4/26
Манга зардаг дэлгүүр байна уу
14 | 0 Хариулах
Зочин [103.9.90.53] 2019/4/16
Л.Түдэв олон бичиг үсэгт монгол мину ном байна уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.127] 2019/2/27
Сайн байна уу Д.Нонна Монгол улсад СӨБ-ийн байгууллага үүсэн хөгжсөн нь гэсэн ном байна уу
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2018/11/9
ok
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.148] 2018/11/1
эрчууд ангараг руу эмэгтэйчууд сугар руу гэдэг ном байна уу
0 | 11 Хариулах
зочин [103.9.88.210] 2017/10/30
Хараагүйчүүдэд зориулсан брайлаа хэвлэгдсэн ном зарагддаг номын дэлгүүр хэлж өгөөч
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.129] 2017/7/26
Ногоон нүдэн ламийн 2р дэвтэр гарсан уу
0 | 8 Хариулах
Зочин [203.91.115.40] 2017/4/2
Test master zardag yumuu
2 | 0 Хариулах
Биологийн ном зарна [124.158.77.30] 2016/6/11
Биологийн нэр томьёоны тайлбар толь зарна. Интерном их дэлгүүрээр зарагдаж байгаа утас 88878770 Биологоор сонгон хичээллэдэг сурагч, элсэгч, багш нартаа зориулан бичсэн
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.80] 2016/5/15
Ендер болгоно гэж хошгируулж байгаа юм аа битгий горьд
0 | 0 Хариулах
Tuya [202.9.40.133] 2016/4/22
Metromall-н 1давхарт байдаг Мир нрмын дэлгүүр алга болоод хэдэн сар боллоо. Номоо аваад яаралтай тооцоо дуусгамаар байна. Мэдэх хүн байна уу? Холбоо бариарай 88770338
4 | 0 Хариулах
kqwjcqkwecb [203.91.115.36] 2016/2/29
weorhoqewhewori
0 | 0 Хариулах
Зочин [203.194.114.77] 2014/12/31
doorhi nomnuudiig hudaldaj avna 1. Джон Тейлор Гатто Хүн сүргийн үйлдвэрлэл 2. Д.Перкинс Эдийн засгийн алуурчны наминчлал 3. Zeitgeist Эрин цагийн дуудлага 4. Эдийн засгийн алуурчны золиосууд 5. Уильям Энгдаль Сүйрлийн үрүүд 6. Адам Кёртис Урхи 7. МУХАРДАЛ: Улс төрийн үзэл санааны алуурчид Utas: 99118934
1 | 0 Хариулах
Зочин [203.194.114.77] 2014/12/31
doorhi nomnuudiig hudaldaj avna 1. Джон Тейлор Гатто Хүн сүргийн үйлдвэрлэл 2. Д.Перкинс Эдийн засгийн алуурчны наминчлал 3. Zeitgeist Эрин цагийн дуудлага 4. Эдийн засгийн алуурчны золиосууд 5. Уильям Энгдаль Сүйрлийн үрүүд 6. Адам Кёртис Урхи 7. МУХАРДАЛ: Улс төрийн үзэл санааны алуурчид
0 | 0 Хариулах
Өндөр болгох нууц [112.72.11.67] 2014/11/11
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР8 АЛТАНТӨГРӨГ8 ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
0 | 2 Хариулах
Зочин [78.250.155.204, 185.26.182.27] 2014/11/11
xорин xэдтэй залуу аxиад өндөр болоx арга бгаму?
19 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/11/20
байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.91] 2021/11/18
Байгаа, байгаа.Ном авч уншаад хөл доороо хийгээд бай. Тэгвэл өндөр болно.Дасгал уйгагүй хийгээд байвал өндөр болноо, болно.
2 | 0 Хариулах