Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин төрсөн өдрөө зуун грамм татаж тэмдэглэжээ

Б.Амгалан, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 9
Өдрийн шуудан
Зураг зураг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

Индонезийн Бали аралд болсон АПЕК-ийн уулзалтад оролцож байхдаа өнгөрсөн даваа гаригт 61 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухайгаа сэтгүүлчдэд өчигдөр ярьжээ.

"Тэр өдөр хамгийн сүүлд Хятадын удирдагчтай уулзсан юм, цаг 23 болж байсан. Уулзалтын дараа хундага архи уух уу гэсэнд хятадууд дуртай хүлээж авсан. Тэгээд тэдний өгсөн бялууг хувааж идсэн” хэмээн тэрбээр ярьсан байна.

Уулзалтын албан бус энэ хэсгийг урьдаас төлөвлөөгүй байсан гэдгийг В.Путин хэлээд “Анд нөхдийнхөө дунд байгаа юм шиг байсан гэхгүй, гэхдээ халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалтай байлаа” гэжээ.

Балид Японы Ерөнхий сайдын түүнд бэлэглэсэн сакэ архийг уусан эсэхийг нь сэтгүүлчид асуухад тэрбээр “Арай болоогүй ээ, Москвад очиж байгаад ууна” гэсэн байна.

Зураг