Өчигдөр болсон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна. ТУЗ-ийн хурал энэ баасан гаригт дахин хуралдаж магадгүй албаны эх сурвалж нэмж хэллээ.
“Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайд санхүүжилт өгөхөө мэдэгдэж байсан санхүүгийн байгууллагуудын санал болгосон хугацаа 9 дүгээр сарын 30-наар дууссан.
“Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид далд уурхайн санхүүжилт авах хугацааг хойшлуулах талаар санхүүгийн байгууллагуудад албан ёсоор хандаагүй байсан юм.
Тус компанийн ТУЗ-ийн хурал цаашид үргэлжлэх бөгөөд энэ баасан гаригт дахин хуралдаж магадгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!