• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрсдөө амьдрах хотдоо ийм ч юм хийх гэж дээ...

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг тохижуулж байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд энэ даваа гарагт замын түгжрэлээс шалтгаалан арваннэгдүгээр сард бүрэн дуусахаар төлөвлөөд байсан замыг Сэлбийн гүүр хүртэл нээгээд байгаа юм.

Нийслэлийн авто замын газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл Замын чанарыг харьцангуй сайн гэж  үзэж болно. Замын сууринд 15 см харлуулсан чулуу буюу том ширхэгтэй асфальт дэвсэж өгсөн, дээр нь зургаан см зузаантай суурь асфальт, таван см зузаантай өнгөн хучилт хийгдсэн.

Гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Beijing engineering construction group” ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэлээ.

Тохижилтын ажлын хүрээнд: 

  • Бохир цэвэр усны шугамыг шинэчилсэн
     
  • Дулааны шугамын авто зам доогуур орж байгаа хэсгийг тунель хийцтэйгээр хоёр газарт оруулсан
     
  • Авто замыг өргөтгөн шинэчилж чиглэл тус бүр гурван эгнээтэй болсон
     
  • Борооны ус зайлуулах шугам сүлжээтэй болсон

Хийгдэх ажлууд

  • Авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг
     
  • Ногоон байгууламж  хийгдэж, усалгааны систем суурилуулна
     
  • Сэлбийн гүүрийг хуучин 43 метр урт байсныг 76 метр урт болгон барьж байгаа. Уг гүүр нь нуман хэлбэртэй бөгөөд доогуураа хойноосоо урагшаа Сэлбэ голын баруун эргээр үргэлжлэх замтай.

Тохижилтын ажилд ашигласан дүүргэгч материал, асфальт  зэргийг манай талаас нийлүүлсэн бол гэрэлтүүлэг, хашлага зэргийг Хятадын талаас авчирч байгаа ажээ.

Энэ зун Бээжингийн гудамжны тохижилтын ажилтай зэрэгцэн 11-р хороололд авто зам дагуу байрлаж байсан дулааны шугам солих ажил хийгдсэн билээ.

Тус шугамыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар солисон бөгөөд шугам солигдож явган хүний замыг шинээр тавьсан байна.

Шинээр тавьсан явган хүний замыг Бээжингийн гудамжны явган хүний замтай харьцуулахад тун ичмээр болжээ.

Бээжингийн гудамж ба 11-р хороолол

Монголчуудын тавьсан явган хүний зам муруй хазгай, овгор товгор, шороо тоосонд дарагдсан арчилгаа цэвэрлэгээ муутай харагдаж байлаа. 

Хүний хүн манайд ирээд буцалтгүй тусламжаар ийм зам тавьж байхад манайх өөрсдийн хөрөнгөөр, өөрсдөө амьдрах хотдоо ийм ч юм хийх гэж халагламаар...

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг