Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Саяхан 2014 оны Нобелийн шагналын физикийн салбарын ялагчдыг зарлалаа.

Нобелийн шагналыг Японы гурван эрдэмтэн “хөх LED” гэрэл бүтээснийхээ төлөө авлаа.

Профессор Исами Акасаки, Хироши Амано, Шужи Накамура нар хөх өнгийн LED гэрлийг бүр 1990-ээд онд зохион бүтээсэн юм.

Тэр үед улаан болон ногоон LED гэрлүүд бүтээгдээд байсан ч хөх гэрэл бүтээх нь нэлээд хугацаа авсан том ажил болсон. Хөх LED-ийг гаргаснаар улаан ба ногоон гэрлүүдтэй нэгтгэн ердийн цагаан LED гэрэл бүтээх боломжтой болсон юм.

Ингэснээр өрөө тасалгааны гэрэлтүүлгээс авхуулаад гар утасны дэлгэцэнд хүртэл цагаан LED гэрлийг ашиглах болсон билээ. Бидний компьютерын болон ухаалаг гар утасны дэлгэцэнд нэвтэрсэн гэсэн үг.

LED гэрэл нь өмнөх үеийн гэрлүүдээс илүү урт хугацаанд, илүү хурц гэрэлтэж, маш бага эрчим хүчээр ажилдгаараа давуу талтай юм.

Энэ нээлт нь хүн төрөлхтний хөгжилд том хувь нэмэр болсон гэж үздэг. Цагаан LED-ийн тусламжтай бага чадлын нарны зай хураагуураар хүртэл маш сайн чанарын гэрэлтүүлэг хийх боломжтой тул орон орны хүмүүсийн амьдрах орчин нөхцлийн ялгааг арилгаж байгаа юм.