17:28 2014/10/07
Чөлөөт бүсийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжинэ
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнээс Чөлөөт бүсийн асуудлыг хасаж Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжүүлэх санал Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн.
Харин чуулганы хуралдаанаар ч мөн дэмжлээ. Ингэснээр Чөлөөт бүсийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжинэ.
16:58 2014/10/07
УИХ-ын намрын чуулганаар ЗГ-ын бүтцийн өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ССАЖЯ-ыг татан буулгах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээ. Ингээд ССАЖЯ-ыг татан буулгах эсэхээр санал хураахад 66 гишүүн буюу 53 хувь нь татгалзлаа.
Чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй учир ССАЖЯ хэвээрээ үлдлээ.
Зарим саналаас дурьдвал:
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Монгол Улс маань даяаршиж буй Дэлхий дахинд өөрийн соёлоо авч үлдэх нь оршин тогтнохын үндэс юм.ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжихгүй. ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжихгүй. Харин ч суурийг нь улам баталгаажуулах ёстой.
ГХ-ны сайд Л.Болд: ССАЖЯ-наас спортын салбарыг салгаж тусдаа агентлаг байгуулж, Соёл аялал жуучлалын яам болгох нь зөв шийдэл юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжиж өгсөнгүй ССАЖ-ын яамыг татан буулгах ёстой гэж урлаг, спортынхон хэлж байгаа. Ялангуяа спортынхон их дэмжиж байна. Учир нь энэ яам их спортод хүрч ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр биеийн тамир спортын асуудлыг эрүүл мэндийн яам руу өгөх хэрэгтэй.
15:53 2014/10/07
Намрын чуулганы хуралдаан эхэллээ.
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын ЗГ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ЗГ-ын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.
15:38 2014/10/07
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр түр завсарлага аваад байсан юм.
Гэхдээ тус намын бүлэг асуудлаа нягталж дууссан тул Байнгын хороо үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.
Хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
09:54 2014/10/07
ЗГ-ын бүтцийн асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Байнгын хорооны дарга А.Бакей хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаар намын бүлэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул ажлын нэг хүртэлх өдрийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
09:42 2014/10/07
Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үдээс өмнө хийнэ.
Харин үдээс хойш 14.00 цагаас уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд санал дүгнэлтээ оруулах юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийн дэлгэрэнгүй мэдээллийг https://ikon.mn/n/aw6
Засгийн Газрын шинэ бүтэц ТӨСӨЛ /ИНФОГРАФИК/-ийг https://ikon.mn/n/ax2
Мөн өнөөдөр Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас хуралдана.
2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа.
Үүнтэй холбогдуулан гишүүдийн саналыг авах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэх аж.
09:54 2014/10/07
ЗГ-ын бүтцийн асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Байнгын хорооны дарга А.Бакей хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаар намын бүлэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул ажлын нэг хүртэлх өдрийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
15:38 2014/10/07
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр түр завсарлага аваад байсан юм.
Гэхдээ тус намын бүлэг асуудлаа нягталж дууссан тул Байнгын хороо үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.
Хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
15:53 2014/10/07
Намрын чуулганы хуралдаан эхэллээ.
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын ЗГ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ЗГ-ын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.
16:58 2014/10/07
УИХ-ын намрын чуулганаар ЗГ-ын бүтцийн өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ССАЖЯ-ыг татан буулгах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээ. Ингээд ССАЖЯ-ыг татан буулгах эсэхээр санал хураахад 66 гишүүн буюу 53 хувь нь татгалзлаа.
Чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй учир ССАЖЯ хэвээрээ үлдлээ.
Зарим саналаас дурьдвал:
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Монгол Улс маань даяаршиж буй Дэлхий дахинд өөрийн соёлоо авч үлдэх нь оршин тогтнохын үндэс юм.ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжихгүй. ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжихгүй. Харин ч суурийг нь улам баталгаажуулах ёстой.
ГХ-ны сайд Л.Болд: ССАЖЯ-наас спортын салбарыг салгаж тусдаа агентлаг байгуулж, Соёл аялал жуучлалын яам болгох нь зөв шийдэл юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжиж өгсөнгүй ССАЖ-ын яамыг татан буулгах ёстой гэж урлаг, спортынхон хэлж байгаа. Ялангуяа спортынхон их дэмжиж байна. Учир нь энэ яам их спортод хүрч ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр биеийн тамир спортын асуудлыг эрүүл мэндийн яам руу өгөх хэрэгтэй.
17:28 2014/10/07
Чөлөөт бүсийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжинэ
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнээс Чөлөөт бүсийн асуудлыг хасаж Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжүүлэх санал Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн.
Харин чуулганы хуралдаанаар ч мөн дэмжлээ. Ингэснээр Чөлөөт бүсийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд шилжинэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!