Хилийн зурваст иргэд хууль бус эд зүйлс биедээ авч явах, тээвэрлэх зөрчил гарсаар байна.
Дорнод аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Монгол, Хятадын иргэд хууль бусаар байгалийн баялаг олборлохоор завдсаныг хилчид илрүүлжээ.
Тэд 175 кг идэмхий натри /цианит натри/, 750 кг идэвхжүүлсэн нүүрс зэргийг тээвэрлэж явсан байна. Дээрх хоёр төрлийн химийн бодисыг алт угаах зорилгоор авч явснаа мэдүүлжээ.
Хилийн тагнуулын албанынхан химийн хортой бодис болох цианит натрийг тусгай зааврын дагуу хадгалалтад авч холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!