Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуудлага худалдааг ирэх мягмар гаригт дахин товлолоо. Энэ удаагийнх долоо дахь нь.
Уг нь хотын төвд байрлалтай, барилгынх нь ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн тагнуулын байрыг дуудлагаар худалдах ажлыг өмнө нь зургаан удаа зохион байгуулсан ч амжилтгүй болсон билээ. Учир нь ганцхан оролцогч ирснээс дуудлага худалдаа бүтэлгүйтсээр байгаа аж.
Энэ удаагийн дуудлага худалдаанд анхны оролцогч нь хоёр “хуваагдаж” оролцохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлагыг хангаж хоёр өөр хуулийн этгээд болон орж байгаа гэнэ. Ямартаа ч тагнуулын байр эзэнтэй болох бололтой.
Харин өдийг хүртэл олон удаагийн тов зарлагдах болсон нь уг барилга үнэтэй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдэг эргэлзээ төрүүлсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!