Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн дулааны эрчим хүчний 65 хувийг “ДЦС-4” дангаараа хангадаг

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 7
iKon.MN

“ДЦС-4”-ийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн ахуйн үйлчилгээний, инженерийн лаборатори туршилтын төв зэрэг 74,2 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг байна.

“ДЦС-4”-ийн яндангаас гарах утааны 98%-ийг шүүж, цэвэрлэдэг аж.
 

Тус станц 1983 онд байгуулагдсан бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг юм.

“ДЦС-4”-ийн яндангаас гарах утааны 98%-ийг шүүж, цэвэрлэдэг бөгөөд цагт 282тн нүүрс, 1100тн ус хэрэглэж, 245мВт цахилгаан, 298,4 Гкал дулаан үйлдвэрлэдэг.

Улс орон хөгжихийн хэрээр цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг тул барилгын их засварын 9, урсгал засварын 27 ажил төлөвлөснөөс 75-85 хувийн гүйцэтгэлтэй, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 7 бүлэг 18 ажил нэмж төлөвлөснөөс 88,8 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 8 зуух, 6 турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, 7 дахь генераторыг суурилуулахаар ажиллаж байгаа аж.