Далай лам Путиныг шүүмжлэв
Төвдийн шашны тэргүүн Далай лам Ням гарагт Германы Welt am Sonntag сонинд ярилцлага өгчээ. Ярилцлагандаа Далай лам ОХУ-ын ерөнхийлөгч В. Путиныг “амиа бодсон” этгээд гэж шүүмжлэв.
Тэр Путиныг Оросын ерөнхийлөгч , ерөнхий сайд, мөн дахин ерөнхийлөгч дараалан болсон нь хэрээс хэтэрсэн явдал гэжээ.
Мөн “Берлиний хана нурсан явдалтай бид аль эрт эвлэрсэн. Харин ерөнхийлөгч Путин түүнийг дахин босгохыг санаархаж байна. Ингэснээрээ тэр улс орондоо хор хохирол учрууллаа. Оросын хувьд ганцаардал бол амиа хорлосноос ялгаагүй” гэж хэлжээ.
Хачирхалтай нь Хятадыг Оростой харьцуулахдаа Далай лам Хятадыг илүү нааштай үнэлсэн байна.
Хятад улс нь 1950-аад оноос эхлэн Төвдийг хяналтандаа байлгаж байгаа билээ.
“Хятад, Орос хоёр бол өөр. Орчин үеийн дэлхий ертөнц Хятадыг ардчилсан улс болоход нь дэмжиж байгаа. Хятад улс олон улсын дүрэм журмыг алс хэтдээ хэрэгжүүлэх нь тодорхой. Харин Орос улс болон ерөнхийлөгч Путины хувьд надад ийм сэтгэгдэл төрөхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: The Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
