Хэзээний л чадварлаг, авьяаслаг, сайхан бүсгүйчүүдээрээ алдартай Улсын драмын эрдмийн театрын хамт олон дахин хоёр жүжигчнээ “алдаж” байгаа аж.
Өнгөрсөн жил гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар театраасаа гарч, “Хувьсал” продакшинд харьяалагдах болсон.
Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэдний араас драмын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин Т.Хулан, Д.Ганцэцэг нар хувийн карьераа хөөж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр театраа орхихоор шийджээ.
Одоогоор тус театрын хамт олон хоёр жүжигчнийг яг ямар шалтгаанаас болж гарч байгааг ихэд нууцалж байгаа бөгөөд удахгүй албан ёсны тайлбар өгөх сурагтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|