Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Махны салбарын өнөөгийн байдал

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN

Мах, махан бүтээгдэхүүн нь аль ч улс оронд хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн нь байдаг.

Мах бол илчлэг, өөх тос, уураг, олон төрлийн амин дэмээр баян хүнс юм. Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд хүн амын хамгийн гол илчлэг, уургаа нөхөж авах хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Тиймээс ч Монгол улсын хүнсний тухай хуульд махыг стратегийн бүтээгдэхүүн гэж онцолсон байдаг. Мөн Монгол улсын үндсэн хуулийн 5.5-д зааснаар “Мал бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэсэн байдаг.

Манай улс бэлчээрийн 113,3 сая.га талбайтай, нийт 45,1 сая (2013 оны мал тооллогын дүн) толгой малтай.

График дээгүүр хулганаа чирж нийт малын тоо толгойд эзлэх мал сүргийн бүтцийг харна уу. 

Эх сурвалж: ҮСХ

Сүүлийн 10 жилийн дундажаас авч үзэхэд дундажаар нийт малын тоо толгойн  адуун сүрэг 5.7%-ийг, үхэр сүрэг 6.2%-ийг, хонин сүрэг 43.3%-ийг, ямаан сүрэг 44%-ийг, тэмээн сүрэг 0.7%-ийг  эзэлдэг байна.

Манай улс Дэлхийд адууны тоогоороо 8-рт, үхрийн тоогоороо 78-рт, тэмээний тоогоороо 15-рт, хонины тоогоороо 15-рт, ямааны тоогоороо 11-рт ордог.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр манай улс жилд дундажаар 8.2 сая гаруй толгой мал хүнсэндээ хэрэглэж, 200 орчим мянган тн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гэжээ.

Тухайлбал: 2013 онд хөдөө аж ахуйгаас 238.2 мянган тн мах бэлтгэн, 3.0 мянган тн мах экспортонд гаргаж, үйлдвэрийн аргаар 22.1 мянган тн мах бэлтггэн боловсруулсан байна.

Улсын хэмжээгээр манай улс нийт 794,09 мянган өрхтэйгээс (2013 оны хүн амын нэгдсэн тооллогын дүнгээр) 26.4% буюу 209.9 мянган мал бүхий өрхтэй, нийт ажиллах хүчний 33.5% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэсэн тоон мэдээг үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 14.5%-ийг эзэлдэг (2013 оны байдлаар) үүний 80.2%-ийг мал аж ахуйн салбар дангаараа эзэлдэг байна.

ДНБ-д эзлэх Хөдөө аж, ахуйн салбарын хэмжээг харна уу.

Эх сурвалж: ҮСХ

Эдгээр тоо баримтаас харахад манай улсын голлох үйлдвэрлэлийн салбар мал аж ахуй, махны салбар болох нь тодорхой харагдаж байна.

Эдийн засгийн өсөлтийг ДНБ-ний бодит өсөлт, нэг хүнд ноогдох ДНБ-ээр хэмждэг.

Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа махны салбарын бодит өсөлт эдийн засгийн чадавхийг сайжруулах голлох үзүүлэлтийн нэг юм.

Гэтэл мал аж ахуй, махны салбарыг дагасан олон асуудал манай улсын нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Тухайлбал: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдал, хэрэгцээ, хангамж ялангуяа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамаарсан улирлын чанартай нийлүүлэлтийн хомсдол түүнийг дагасан үнийн асуудал гэх мэт... Үргэлжлэл бий.


MCRC Монголын консалтинг судалгааны төв. ТББ нь төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд цогц судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр болзошгүй эрсдлийг бууруулж ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны стратеги тодорхойлоход нь тусладаг мэргэжлийн байгууллага юм.