Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын холбогдох тушаалаар Лицензийн төвийг байгуулжээ.
Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлогтой аж. Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт шинэ байрандаа нүүн орж, есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|