Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жудо: Өнөөдөр барилдсан манай 3 бөх медальд хүрч чадалгүй тэмцээнээ дуусгалаа

Б.Дөлгөөн
2014 оны 8 сарын 28
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:22 2014/08/28

Ц.Цэрэннадмид хэсгийн 3 дахь барилдаанд Италийн бөх Гвенд Эдвигт ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Ийнхүү өнөөдөр барилдсан манай 3 бөх медальд хүрч чадсангүй.

15:49 2014/08/28

ОУХМ Ц.Цэрэннадмид хэсгийн 2 дахь барилдаанд Киргизстаны бөхийг цэвэр яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч Италийн Гвенд Эдвиг.

Эдвигийг ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө хүч үзэх боломжтой болно. 

14:41 2014/08/28

-63кг: ОУХМ Б.Мөнгөнчимэг хэсгийн 2 дахь барилдаанд Шведийн бөх Миа Херманссонтой барилдаж вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

13:57 2014/08/28

-81кг: ОУХМ О.Ууганбаатар хэсгийн эхний барилдаанд Ливан улсын бөх Елиас Насифтай барилдаж нэг торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

13:43 2014/08/28

-63кг: Манай бөх ОУХМ Б.Мөнгөнчимэг хэсгийн эхний барилдаанаа тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын тамирчин Марта Лабазинатай /Гран При тэмцээний аварга, Европийн аваргын мөнгөн медалтай/ барилдаж нэг торгуулиар ялалт байгууллаа.

Б.Мөнгөнчимэг хэсгийн 2 дахь барилдаанд Шведийн бөх Миа Херманссон /Европийн цомын алтан медалтай/ хүч үзнэ.

Эхний 4 өдрийн дараах байдлаар Япон улс алтан медалийнхаа тоогоор тэргүүлж байна.

10:48 2014/08/28

2014 оны жудогийн ДАШТ 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр -63кг /эмэгтэй/, -81кг /эрэгтэй/ жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эрэгтэй 1, эмэгтэй 2 тамирчин зодоглоно.

-63кг: 

Энэ жинд дэлхийн 41 хүчтэн зодоглоно.

  • Манай бөх Б.Мөнгөнчимэгийн эхний өрсөлдөгч ОХУ-ын тамирчин Марта Лабазина /Гран При тэмцээний аварга, Европийн аваргын мөнгөн медалтай/
  • Ц.Цэрэннадмид эхний барилдаанд гоц мөргөнө. Хэсгийн 2 дахь барилдаанд Киргизстаны залуу бөхтэй хүч үзнэ.

-81 кг:

Энэ жинд дэлхийн 64 хүчтэн зодоглох ба манай тамирчин О.Ууганбаатар хэсгийн эхний барилдаанд Ливан улсын бөхтэй хүч үзнэ. 

-63кг, -81кг жингийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 13:00 цагт ETV телевизээр ...