Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Монос"-ын зарим салбарын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлнэ

ikon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

16 нярайн эмийн хордлоготой холбоотойгоор "Монос Улаанбаатар" ХХК-ий харьяа 23  эмийн санд шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэсийн дарга Ч.Батбаатар "Шалгалтын дүнг үндэслэн өнөөдөр Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож , "Монос Улаанбаатар" ХХК-д захиргааны хариуцлага тооцно" гэлээ.

Уг шалгалтын хүрээнд Сонгино хайрхан дүүргийн нутагт байрлах:

  • Монос-5 шар эмийн сан,
  • Монос-Хархорин эмийн сан,
  • Монос-Мөнхжин эмийн сан,
  • Монос-Дээд сургууль дахь эмийн сан

Баянгол дүүргийн нутагт байрлах:

  • Монос-25 эмийн сан,
  • Монос-3 эмийн сан,
  • Монос-Энхжин эмийн сан,  
  • Монос-Магда эмийн сан,
  • Монос-Төмөр зам эмийн сан,
  • Монос-Макс эмийн сан,

Хан-Уул дүүргийн нутагт байрлах:

  • Монос-Оргил эмийн сан,

Баянзүрх дүүргийн нутагт байрлах:

  • Монос-13 эмийн сан,
  • Монос-Сансар эмийн сан,
  • Монос-Баян Монгол эмийн сан,
  • Монос-Ботаник эмийн сан,
  • Монос-16 эмийн сан,
  • Монос Офицер эмийн сан,

Чингэлтэй дүүргийн:

  • Монос-37 эмийн сан,
  • Монос-Төв эмийн сан,

Сүхбаатар дүүргийн нутагт байрлах:

  • Монос-11 эмийн сан,
  • Монос-Метромалл эмийн сан,
  • Монос-Далай гэсэн эмийн сангууд хамрагдлаа.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:

  • Нийтлэгээр дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил илэрсэн.
     
  • Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2 эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй зөрчил илэрсэн.
     
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
     
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
     
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1 дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байна.
     
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
     
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.
     
  • Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ.  Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус  зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав.
     
  •  Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул  ....брэндийн сок ширхэгийг зөрчилөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав.  Эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд  эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрсэн.
     
  • Монос Хар Хорин  эмийн санд  /1-р зэрэглэл/ Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
     
  • Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна.

 
Цаашид авах арга хэмжээ:

  • Холбогдох байгууллагад Стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөн ажлуулах талаар мөрдөн ажлуулах
     
  • Дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах.
     
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээг ШӨХТГ -аас танилцууллаа.