ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/09-НД НИЙТЛЭГДСЭН
Жон Ленноны “хөгжимлөг” эшлэлүүд
iKon.MN
- Хайр бол чиний ургуулж арчлах ёстой цэцэг.
- Бүх хүмүүс энх амгалан амьдарч байна гэж төсөөл дөө. Чи намайг мөрөөдөгч гэж хэлж магадгүй ч би ганцаараа биш. Чи ч гэсэн нэг өдөр бидэнтэй нийлж нэг дэлхийд амьдрах болно.
- Хүмүүс чамайг хэн гэж хэлэх бол гэж бодоод хэрэггүй. Чи бол чи!
- Хэн нэг тэнэгийн цаана агуу эмэгтэй байдаг нь хэвийн үзэгдэл.
- Завгүй ажиллаж явах үед чинь тохиолдох зүйлсийг амьдрал гэдэг юм.
- Хөгжим бол бүх хүний өмч. Зөвхөн цомог үйлдвэрлэгчид л хэн нэгний өмч гэж боддог байх.
- Сюрреализм надад хүчтэй нөлөөлснөөр би миний сэтгэлд байдаг дүрслэлүүд солиорол биш юм гэдгийг ойлгосон. Сюрреализм бол миний хувьд бодит ертөнц.
- Над шиг хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх үүрэг бол бүгдийн мэдэрч байгааг илэрхийлэх. Харин хэрхэн мэдрэхийг заах биш, номлох биш, удирдах биш.
- Цаг хугацаа ямар ч шархыг эдгээнэ гэдэгт би итгэдэг.
- Чамд хэрэгтэй цорын ганц зүйл бол хайр.
- Манай үеийнхэн, 60-аад оныхон бид Шинэ ертөнцийг нээхээр нэг хөлөг онгоцонд хамтдаа сууж явсан юм. Харин тэр хөлгийн зам заагч нь Битлз байлаа.
- Хэрвээ хүмүүс намайг биеэ тоосон этгээд гэж хэлж байгаа бол үүнийг би хийж байгаа зүйлдээ итгэлтэй байгаагийн минь төлөө үзүүлж буй хүндлэл гэж ойлгоно.
- Бид одоо Исүсээс ч илүү алдартай болсон. Рок н ролл, Христийн шашин хоёрын аль нь эхэнд зогсож байгааг би хэлж мэдэхгүй байна.
- Ямар ч шалтгаантай байсан аллагыг би хүлээн зөвшөөрөхгүй!
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
