2019/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.12₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-25°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/05/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махатма Ганди: Маргааш үхэх юм шиг амьдар. Мөнхөд амьдрах юм шиг суралц

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN

Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч, хорь дугаар зууны суут сэтгэгчдийн нэг бол Махатма Ганди (1869-1948) билээ.

Тэр хүчирхийллийг тэвчих сургаалийг насан туршдаа номлож, Энэтхэг улсыг Английн колониос гаргахад хувь нэмрээ оруулсан юм.

Түүний хэлсэн сургааль үгсээс түүвэрлэн хүргэж байна.

 

"Хаана хайр байна тэнд амьдрал байна"

 

"Дорой этгээд хэзээ ч өршөөдөггүй. Өршөөл бол хүч чадалтайн шинж"

 

"Бусдын төлөө өөрийгөө зориулах нь өөрийгөө таних хамгийн сайн арга"

 

"Хүн бодлынхоо биелэл байдаг. Юу бодно тийм л хүн болно"

 

"Дэлхий дээрх ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл чи өөрөөсөө эхлэх ёстой"

 

"Эхэндээ тэд чамайг үл тооно, дараа нь шоолж инээнэ, тэгээд чамтай тэмцэлдэж эхэлнэ, түүний дараа чи ялна"

 

"Хэчнээн ч алт мөнгөнөөс илүүтэй эрүүл мэнд бол жинхэнэ баялаг"

 

"Бодол, яриа, үйлдэл гурав нэгдэхийг аз жаргал гэдэг"

 

"Маргааш үхэх юм шиг амьдар. Мөнхөд амьдрах юм шиг суралц"

 

"Алдаа хийх эрхгүй эрх чөлөө бол эрх чөлөө биш"

 

"Энэ дэлхий хүний хэрэгцээг хангаж хүрэх ч шуналыг нь гүйцээж дийлэхгүй"

 

"Миний амьдрал бол миний санаа бодол"

 

"Өөрийгөө бусдаас дөвийлгөх гэж оролдсон ямар ч соёл иргэншил оршин тогтнохгүй"

 

"Надад хошигнох мэдрэмж байгаагүй бол би аль эрт амиа хорлох байсан"

 

"Бүх шашны мөн чанар нэг. Гагцхүү тэдний арга зам ялгаатай"

 

"Чамд хийх ажил бүхэн чинь чухал биш байж болох ч дараа нь чи хийсэн гэдэг нэр чухал гэдгийг санах хэрэгтэй"

 

"Итгэл үнэмшлээсээ өөрөөр амьдрах бол гутамшиг"

 

"Шашныг огт ойлгоогүй хүн л түүнийг улс төртэй холбоогүй гэж хэлнэ"

 

"Өмч хөрөнгөтэй байх муу зүйл биш. Гагцхүү түүнийг буруугаар ашиглах нь л хор хөнөөлтэй"

 

x