Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Габриель Маркесын "сургамжит" эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө 20 дугаар зууны агуу зохиолчдын нэг Габриель Гарсиа Маркес 87 насандаа таалал төгссөн билээ.

Түүний хэлж байсан сургамжтай эшлэл үгсийг хүргэж байна.

 

"Эрчүүд аавтайгаа адилхан болох тусмаа хөгширч байгаагаа мэддэг"

 

"Гэрлэлтийн хамгийн чухал нь аз жаргал биш, тайван амьдрал гэдгийг үргэлж санаж яв"

 

"Алдар нэр сайхан ч өдрийн 24 цаг зүүлттэй явдаг нь түвэгтэй"

 

"Хүн хөгшрөхөөрөө мөрөөдөхөө больдог гэж худлаа, харин мөрөөдөхөө больсноор хөгширдөг"

 

"Орой орондоо хайрлалцсаны дараа дуусч, өглөө бүр дахин эхлэх хэрэгтэй болдог нь гэрлэлтийн гол зовлон"

 

"Би Бурханд итгэдэггүй, гэхдээ түүнээс айдаг"

 

"Ном нь дэлгэцийн бүтээл болсны дараа сэтгэл хангалуун үлдсэн зохиолч тун ховор байдгийг би мэднэ"

 

"Амьдралын утга учир нь чамд юу тохиолдсонд биш чи юуг, яаж дурсаж байгаад оршдог"

 

"Хүн үхэх ёстой учраас үхдэггүй, үхэж чадах болохоороо л үхдэг"

 

"Маш их санан хүлээж байгаа хүн л бага зүйл горьддог"