Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Лев Толстойн сургааль үгс

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Лев Толстойн мэндэлсний 186 жилийн ойд зориулан 2014 оны 03 сарын 24-нд нийтлэгдсэн материалыг дахин нийтлэв. 


Хүн төрөлхтний суут ухаантнуудын нэг, Оросын бичгийн их хүн Лев Толстой (1828-1910) "Дайн ба Энх", "Анна Каренина" зохиолуудыг туурвисан нь бүх цаг үеийн хамгийн шилдэг номнуудад тооцогддог.

Энэ агуу хүний амьд ахуйдаа хэлсэн сургааль үгс нь одоо ч үнэ цэнэтэй сонсогдож байна. Нэг бүрчлэн уншиж тунгаавал зохилтой.

  • Бүгд дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй
  • Хөгжим бол сэтгэл хөдлөлийг таталсан бичээс
  • Чи аз жаргалтай баймаар байгаа бол түүгээрээ л бол
  • Хамгийн хүчтэй хоёр дайсан бол тэвчээр ба цаг хугацаа
  • Төр бол үлдсэн хэддээ хүч хэрэглэхээр нэгдсэн бүлэг хүмүүс
  • Бүх аз жаргалтай гэр бүлүүд хоорондоо ижил байдаг бол аз жаргалгүй гэр бүлүүд бүгд тус тусын ялгаатай зовлонтой байдаг
  • Амьдралын цорын ганц утга учир бол энэрэн нигүүлсэх
  • Би хэн бэ, яагаад энд байгаа вэ гэдгээ мэдэхгүйгээр амьдрах боломжгүй
  • Аз жаргалтай байх хамгийн эхний нөхцөл бол хүн, байгалийн хоорондын холбоосоо таслахгүй байх
  • Энгийн даруу байдал, сайхан сэтгэл, үнэн байхгүй газар ямар ч агуу зүйл байхгүй
  • Урлаг бол гар урлал төдий биш, уран бүтээлчийн мэдэрсэн зүйлийг дамжуулах үзэгдэл
  • Түүхчид бол яг дүлий хүмүүс шиг, хэн ч асуугаагүй асуултанд хариулах гэж зүтгэдэг хүмүүс
  • Бүх хүмүүс өөрөө өөртөө санаа тавьснаар амьдраад байгаа юм биш, бусад хүмүүсийн хайранд амьд яваа
  • Дайн бол оролцогчид нь ухамсрынхаа дуу хоолойг гаргалгүй дотроо нуухаас өөр замгүй болгодог бохир, шударга бус зүйл
  • Ницше бол тэнэг, гажиг амьтан байсан
  • Үг ба Үйлдлийн ялгаа: үгийг хүмүүс бусдаас магтаал сонсохын тулд хэрэглэдэг, үйлдийг бурханд шүүлгэхийн тулд хийдэг
  • Бид өөртөө “бид ялагдлаа” гэж хэлдэг учраас л ялагддаг
  • Сайн уран бүтээлийг ихэнх хүмүүс ойлгодоггүй нь сайн хоолыг хүн бүр идэх боломжгүй байдагтай адил

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг