Энэ онд Архангай аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал “Гудамж” төсөл, “Булган хангай” шинэ хороолол, орон сууцны 9, 10 давхар барилга, барилгын материалын лаборатори, зочид буудал, спортын сургуулийг нэрлэж болно.
Мөн 30 мегаваттын хүчин чадалтай төвлөрсөн дулааны станцын шавыг тавилаа.
Ёслолд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, ҮХАА-н дэд сайд Ч.Цогтгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцжээ.
Энэхүү станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр ЭХЯ-ны тендерт ялсан “Эх голомтын элч” компани ажлаа эхэллээ. 2015 онд дулааны цахилгаан станц ашиглалтад орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!