Уншиж байна ...

Ж.Энхбаяр: Махны үнийг тогтворжуулахын тулд зургаадугаар сарын 1-н хүртэл экспортод квотын хязгаарлалт тогтооно

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 11 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр "Сар шинэ болж байгаатай холбоотой махны үнэ өсөж байна. Иймд үнийг тогтвортой байлгах зорилгоор экспортыг тодорхой хэмжээгээр зохицуулахаар шийдвэрлэлээ.

Энэ шийдвэр нь дулааны улирал иртэл буюу зургаадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд дотоодын зах зээл рүү нийлүүлэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд экспортод зохицуулалт хийж, квотын хязгаарлалтад оруулах Засгийн газрын шийдвэр гарсан" хэмээн мэдэгдэв.

Энэхүү ажлыг аж ахуйн нэгжид хохиролгүй байхаар зохион байгуулна гэж тэрбээр мөн нэмж хэллээ.

Одоогоор аж ахуйн нэгжүүд ямар нэг хязгаарлалтгүйгээр бэлтгэсэн махаа экспортод гаргаж байгаа аж. 2023 онд манай улс 360 орчим сая ам.долларын мах экспортод гаргасан бол 2024 онд 300 орчим сая ам.долларын мах экспортолжээ. 

2024 оны мал тооллогын дүн мэдээнд үндэслэн тооцоолоход 2025 онд манай улс зургаан сая малыг дотооддоо хэрэгцээлж, гурван сая малыг экспортод гаргах боломжтой гэж үзэж буйгаа сайд Ж.Энхбаяр хэллээ.

Шууд үзэх:
https://fb.watch/xpmu_sY1zb/