"Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг өчигдөр баривчилсан гэх сураг дуулдав" гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллээ.
Л.Гансүхийг эрэн сурвалжилж байгаа талаар өмнө нь нэр бүхий хэвлэл мэдээлсэн ч энэхүү мэдээлэлд тэрбээр няцаалт хийж байсан.
Харин удалгүй буюу өчигдөр Л.Гансүхийг АТГ-аас баривчилжээ. Түүнийг "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж магадгүй гэж шалгаж байгаа аж.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбоотой энэхүү хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас өмнө нь мэдээлж байсан. Үндэсний аудитын газрын тодорхойлсноор тэднийг улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!