Э.Агиймаа “В” продакшинд харьяалалтай байхдаа овоо хэдэн дуу гаргаж, өөрийнх нь дууг сонсч, даган дуурайдаг фэнүүдтэй болж амжсан.
Болд ахынхаа ивээлээс яагаад мултарсныг мэдэхгүй ч тус продакшнаас өрх тусгаарласнаас хойш бараг шинэ дуу гаргаагүй гэхэд хилсдэхгүй.
Сураг тавих нь ээ хувийн амьдралаа төвхнүүлэхээр урлагийн тайзнаасаа түр буусан гэнэ. Тодруулбап, “Никитон”-ы Баачкагийн төрсөн дүүтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, үрийн зулай үнэрлэжээ.
Түүнийг харсан хүмүүс Агий багагүй жин нэмжээ гэлцэх юм билээ. Юутай ч дуучин бүсгүй хэсэг хугацааны дараа уран бүтээлдээ орно хэмээн ярьж яваа сурагтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!