• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ICE TOP хамтлагийн дуучин Э.Хатанбаатар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ

Б.Ану
2014 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ICE TOP хамтлагийн дуучин Э.Хатанбаатар таалал төгссөн талаар Хип хоп холбооны Ерөнхийлөгч Ш.Батбаяр мэдэгдлээ. 

Э.Хатанбаатар нь нойр булчирхайн хорт хавдар тусч Япон улсад эмчилгээ хийлгэсэн билээ. Гэвч түүний бие эргэн муудаж улмаар өнөөдөр үүрээр таалал төгссөн байна. 

Тэрбээр энэ онд хийсэн "Best of Ice top" тоглолтын үеэрээ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулаад байсан юм. 

СТА Э.Хатанбаатарыг мөнх бус үзүүлсэн тухай Ш.Батбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү пост үлдээсэн байна. Ш.Батбаяр "Монголын Хип Хоп холбооны гишүүн МУСТ ажилтан ICE TOP хамтлагийн дуучин Э.Хатанбаатар (Хаагий) маань ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Анд минь энх амгалан тайван нойрсдоо" хэмээжээ. 

СТА Э.Хатанбаатарын зарим уран бүтээлээс та бүхэндээ хүргэж байна: