Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын дараахан арлын Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Ямар асуудлаар айлчлал голчлох нь одоогоор тодорхойгүй байна.
Харин тэрээр өнгөрсөн долоо хоногт Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслолд оролцоод ирсэн юм. 2012 онд Ерөнхийлөгч зарлиг буулгаж түүхт энэ хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү анх удаа Төрийн тахилга үйлдэж буй юм.
Энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар оролцсон байна.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, тус аймгийн Засаг дарга Х.Дармен нарын албаны төлөөлөгчид болон Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|