Газрын тосны газраас жил бүр орон нутгийн уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Дорнод аймгийн нутгийн иргэдтэй уулзлаа.
Манай улс газрын тосны хайгуулын 31 талбайтай. Үүнээс бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжиж байгаа 21, дуусгавар болсон нэг, гэрээ байгуулах шатанд байгаа зургаа, сонгон шалгаруулалтад хоёр, нээлттэй нэг байгаа тухай тус газрын Ашиглалт, олборлолтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Чулуунбат хэллээ.
Эдгээр талбайн нийт хэмжээ 529811.7 ам метр ажээ.
Газрын тосны газар өнгөрсөн жил зөвхөн нефтийн орлогоор 190 Тэрбум төгрөгийг улсын T0CQBT оруулжээ. Энэ жил 220 тэрбумыг оруулахаар төлөвлөсөн байна. Мөн газрын тосны борлуулалтыг дэлхийн зах зээлийн жишиг үнээр тооцдог аж. Өнгөрсөн сарын дунджаас харахад нэг баррель газрын тосны үнэ 700 ам.доллар байжээ.
Мөн тооцоо болон хэмжээгээ Хятадын Рашаант цэг дээр хийдэг байсан бол өдгөө Тамсагт хийхээр болсон тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлэв.
“ТАМСАГ” XXI ТАЛБАЙ 82 ЦООНОГООР ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БАЙНА
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” төсөлтэй танилцлаа. Тус компани Тамсагын ордын XIX, XXI талбайд олборлолт хийж байгаа юм. “Тамсаг” XXI талбай өнгөрсөн оны зургадугаар сараас ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн байна.
Хайгуулын “Тосон-Уул” XIX талбайн хэмжээ 9639 ам.метр. Үүнээс ашиглалтын талбай 650 ам.метр буюу хайгуулын тал байн 8.4 хувийг эзэлдэг юм байна. Тур талбайн баталгаат нөөц 179.1 сая тонн бол ашиглалтын баталгаат нөөц нь 20.2 сая ажээ. Одоогоор нийт 733 цооног өрөмдсөнөөс 375 нь олборлолтынх юм. Энэхүү талбайгаас хоногт 12 мянган баррель газрын тос.гардаг.
Харин XXI талбайн хувьд 8062 ам метр талбайтай. Үүнээс 209.2 ам метр нь ашиглалтынх юм. Уг талбайн баталгаат нөөц 127.5 сая тонн бол ашиглалтын нөөц 21 сая аж.
Мөн 295 цооног өрөмдсөнөөс 82 нь олборлолт хийж буй. Уг талбайгаас хоногт 5100 баррель газрын тос олборлодог байна.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ЖИЛ ЭХЭЛНЭ
“Тосон-Уул” XIX. талбайд түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих, буулгах олборлолтын ТА-1 ил байгууламжийг 2011 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. Түүнчлэн Чойбалсан хотоос “Тосон-Уул” XIX талбай хүртэл 110 кВт-ын хүчин чадал бүхий 188.6 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан байна.
Энэ жилдээ уг талбайгаас Тамсаг-XXI талбай руу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний нөөц эх үүсвэрийг БНХАУ-аас импортлохоор төлөвлөжээ.
Мөн “Тосон-Уул” XIX талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан хайрган замыг барьж Улсын коммист хүлээлгэн өгсөн байна. “Тосон-Уул” XIX талбайгаас Баянхошууны хилийн боомтын чиглэлд нийт 210 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөн ажиллаж байгаа ба уг замыг тус бүр 52.2 км-ээр дөрвөн хэсэгт хуваажээ.
Үүнээс эхний хоёр хэсгийн замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилгын ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
ГАЗРЫН ТОСНЫ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Уг төсөлд 75,25 хувийн харьцаатай буюу нийт 1855 гадаад, 400 монгол иргэн үндсэн ажилтнаар ажиллаж байна. Учир нь энэ салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг. Тиймээс Дорнод аймгийн Политехникийн коллеж газрын тосны техникч, баяжуулагч техникчээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Тус коллежийн албаны дарга Д.Чадраабал “Газрын тосны мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлснээр сургууль төгссөн болон насанд хүрэгчдийг суралцуулж байна. Төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдах боломжтой.
Энэ мэргэжлээр гурван жил суралцаж төгсөнө гэв. Мэргэжилтэй боловсон хүчний дутагдлаас хамааран гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа тухай “Петро Чайна Дачин тамсаг” компанийн XIX талбайн захирал Ванг Гук Лианг хэллээ.
Нэг ээлжинд 150 хүн ажилладаг бол 110 монгол 30 гаруй нь хятад ажилчид байдаг аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн баазад 87 хүн ажилладаг бол үүний 11 хүн хятад ажилчин юм байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилчдын цалин 350-1200 ам.доллар аж. Энэ жил нийт ажиллагсдынхаа цалинг 100 ам.доллараар өсгөжээ.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны хайгуул, ашиглалтын найман талбай байгаагаас таван талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Газрын тосны олборлолтын дараах нөхөн сэргээлтийг 6-12 сарын дараа хийдэг. Учир нь энэ хугацаанд газраас шингэн шүүрч байдаг байна. Нөхөн сэргээлт хийхдээ шингэн хаягдлыг саармагжуулахын тулд эхлээд хоргүйжүүлнэ.
Түүний дараа хатуу төлөвт оруулах ажиллагаа хийгдэнэ. Үүний дараа биологийн нөхөн сэргээлт хийдэг байна. Олборлолт хариуцсан дэд менежер Ченг Зонг Ю “Нэг ээлжинд 27 хятад, 14 монгол ажилчин ажилладаг. Ажилласан жил, ажиллах нөхцлөөс хамаараад ажилчдын цалин ялгаатай. Цаг тухай бүрд техникийн болон биологийн нөхөн “сэргээлтий гхийж байгаа” гэв.
ОСЛЫГ ХЯТАДЫН ТАЛ ТЭЭВЭРЛЭГЧДИЙН БУРУУ ГЭЖ ТОГТООЖЭЭ
Тус компанид гарсан галын дүгнэлт хараахан гараагүй байгаа. Харин хятадын талаас ирж хийсэн шинжилгээний дүн гарчээ. Уг дүгнэлтээр “Тээврийн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс тээвэрлэгч компани буруутай гэдэг нь тогтоогдсон” хэмээн тус компанийн XIX талбайн захирал Ванг Гук Лианг хэллээ. Галын ослоос гарсан үр дагаврыг бүрэн сэргээжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!