• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн автобусыг 40 минут хүлээнэ

Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 10
Өдрийн шуудан
Зураг зураг
Зуслангийн автобусыг 40 минут хүлээнэ

- Зуслангийн автобус цагийн хуваарийн хувьд хот доторх нийтийн тээврийн үйлчилгээтэй адилхан ажиллана. Ажлын өдрүүдэд өглөөний 07:00-22:00, амралтын өдрүүдэд 08:00-22:00 цаг хүртэл үйлчилнэ - 

Хэдэн сарын турш утаа униар, дуу чимээ, бухимдал дунд амьдарсан нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн зун цаг ирж айлууд бууриа сэлгэж зуслан руугаа нууж эхэллээ. Өнөө үед унах унаагүй зарим хунд зуслангаасаа ажил руугаа, ажлаасаа зуслан руугаа явахад хүндрэл учирдаг нь нууц биш. Тэгвэл өчигдрөөс эхлэн зуслангийн чиглэлд явах автобусууд иргэдэд үйлчилж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн Олон нийттэй харилцах ажилтан н.Одонзулаас тодрууллаа.
 

-Зуслангийн чиглэлд нийт хэдэн автобусаар иргэдэд үйлчилж байгаа вэ?

-Нийтдээ том, бага оврын 18 автобус явж байна. Гүнт-Жигжид-“Тэнгис” кино театр, Гоодой-“Тэнгис”, Баянбулаг-“Тэнгис”-ийн чиглэлд том оврын автобусууд, харин жижиг оврын автобус долоон буудлаас Майхант, Яргайтын богино, Хуурай мухарын чиглэлд үйлчилж байна.

-Зуны улиралд хүмүүс ихэвчлэн зусландаа гардаг учраас автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо олширсон байх. Нэг чиглэлд хэдэн автобус явж байна вэ?

-Иргэдийн ачааллаас хамаараад чиглэл бүр өөр байна. Одоогоор зуслангийн айлууд зусландаа бүрэн гарч амжаагүй байгаа учраас нэг чиглэлд 2-3 автобус үйлчилж байгаа.

-Нэг эргэлт хийхэд хэдий хугацаатай байна вэ?

-Эргэлтийн хугацаа нь хол ойрын зай болон буудлаасаа хамаараад өөр өөр байна. Жишээ нь Гоодой-“Тэнгис”-ийн чиглэлийн автобусын хувьд зогсох буудал нь 35, эргэлтийн хугацаа нь 98 минут байна.

Харин Баянбулаг-Тэнгис”-ийн чиглэлд 47 буудалтай учраас нэг эргэлтэд 124 минут шаардлагатай байна. Тэгэхээр чиглэлээсээ хамаараад нэг эргэлтийн хугацаа нь 90-120 минут байгаа.

-Том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэл үү? Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнууд ямар тарифаар зорчих вэ?

-Зуслангийн зам километрийн хувьд хот дотор явдаг нийтийн тээврийн маршрутаас илүү урт байдаг учраас том хүн 600, хүүхэд 200 гэж тогтоосон. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй зорчих үнэмлэхээ үзүүлж зорчино. Оюутнуудын хувьд зургаан сарын 30 хүртэл “смарт” виза картаараа үнэгүй зорчих эрхтэй. Харин долоо, наймдугаар сараас эхлэн том хүний тарифаар зорчино.

-Хэдээс хэдэн цаг хүртэл иргэдэд үйлчлэх вэ?

-Цагийн хуваарийн хувьд хот доторх нийтийн тээврийн үйлчилгээтэй адилхан ажиллана. Ажлын өдрүүдэд өглөөний 07:00-22:00, амралтын өдрүүдэд 08:00-22:00 цаг хүртэл үйлчилнэ.

Зуслангийн чиглэлийн том, жижиг оврын бүх автобус "Тэнгис” кино театрын буудлаас явна. “Алтжин” бөмбөгөрийн буудлаас явахгүй.

-Автобусны буудлын асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ? Зарим эх сурвалж “Алтжин” худалдааны төвийн өмнөх талбайгаас явна гээд зарим нь ‘Тэнгис” кино театрын буудлаас явна гэх зэргээр мэдээлж байгаа?

-Зуслангийн чиглэлийн том, жижиг оврын бүх автобус "Тэнгис” кино театрын буудлаас явна. “Алтжин” бөмбөгөрийн буудлаас явахгүй.

-Автобусууд нэг буудал дээр их удаан зогсдог. Иргэд буудал дээр 1-2 цаг хүлээж байгаад автобусандаа суухад хүнээ хүлээгээд явахгүй зогсоод байна гэсэн гомдол гарсан байна лээ. Нэг буудал дээр тэдэн минут зогсох ёстой гэсэн дүрэм байдаггүй юм уу?

-Яагаад ингэж хүлээлтийн асуудал үүсч байна гэхээр хот доторх нийтийн тээврийг бодвол зуслангийн чиглэлд цөөхөн автобус явдаг учраас дараагийн автобус ирэхэд 40 минутын хугацаа хэрэгтэй. Сууж амжаагүй иргэд маань 40-60 минут хүлээх хэрэгтэй болж байна гэсэн үг. Тийм учраас эцсийн буудлууд дээр 10-20 минут зогсож аль болох олон хүн суулгах нь нэг талаараа зөв. 

Харин хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автобусууд хүлээх ёсгүй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг