• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ УЛС ХААНААС БАЙГАЛИЙН ХИЙТЭЙ БОЛОХ ВЭ?

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй дотоодын мэдээллийн сувгуудаар байгалийн хийн асуудлаар бичсээр байна.

Мэдээж манай хоёр хөршийн гэрээнээс үүдэн байгалийн хийн тухай хүчтэй яригдаж буй. Мөн хоёр өдөр үргэлжилсэн “Энержи Монголиа -2014” олон улсын хурлын үеэр ч Монгол улс байгалийн хийг ашиглаж эхлэх, төсөл судалгаануудыг идэвхжүүлэх асуудал яригдлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ ч Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг уламжлаад байна. 

“Энержи Монголиа -2014” хурлын үеэр цэвэр эрчим хүчний асуудлаар илтгэл тавьсан эрхмүүдийн илтгэлээс та бүхэндээ байгалийн хийн тухай танин мэдэхүйн чанартай мэдээллүүдийг түүн хүргэж байна. 

БАЙГАЛИЙН ХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Байгалийн хий нь дэлхийн эрчим хүч хангамжийн хамгийн чухал, цэвэр, аюулгүй, ашигтай эх үүсвэрүүдийн нэг. 

Байгалийн хийн өнөөгийн нийгэм, бидний амьдралд үзүүлэх ач холбогдол нэмэгдсээр байна. 

Их Британи улс 1950 оны үед эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 орчим хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг байсан бөгөөд нүүрсний хорт утааны улмаас Лондон хот 4000 орчим хүнээ нэг өдрийн дотор алдаж байсан түүхтэй. Тус улс эрчим хүчний түлшний эх үүсвэрт өөрчлөлт оруулах бодлого явуулж 2010 он гэхэд цахилгаан эрчим хүчний 32,3 хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг болжээ. Харин үлдсэн 67,7 хувийг цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэдэг бөгөөд үүн дотроо 40 орчим хувийг байгалийн хийгээр үйлдвэрлэж байна. 

Байгалийн хийн нөөц нь олдоц ихтэй, цэвэр, хямд түлш төдийгүй техник, технологийн дэвшилд хүрсэн, эрчим хүчний салбарт горимын болон эдийн засгийн ашигтай. 

Дэлхий дээр 110 гаруй орон эрчим хүчиндээ их, бага хэмжээгээр байгалийн хий ашиглаж байна. 

БАЙГАЛИЙН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Байгалийн хий нь метан байдлаар байдаг бөгөөд этэн, пронан, бутан болон петаныг агуулж байдаг. 

Таны гэрт хүргэгдэж буй байгалийн хий нь хамгийн цэвэр хий бөгөөд бараг цэвэр метан байдаг. Метан хий нь нүүрстөрөгчийн атом болон устөрөгчийн 4 атомоос тогтдог бөгөөд CH4 гэж нэрлэх нь ч бий. 

МОНГОЛ УЛС ХААНААС БАЙГАЛИЙН ХИЙТЭЙ БОЛОХ ВЭ?

  • Байгалийн хийг олборлох:

Чулуун нүүрс, занарын ордуудад Канад, АНУ, Австрали, БНСУ-ын судлаачид ажилласан байна. Манай улс 5-10 их наяд м3 таамаг нөөцтэй болохыг илэрхийлээд байна. 

  • Байгалийн хийг үйлдвэрдлэх:

Хүрэн нүүрсийг боловсруулж жилд 30 тэрбум м3 үйлдвэрлэн БНХАУ-д экспортлох санамж бичиг зурагдсан. Дэлхийн банкны санхүүжилтээр үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна. 

  • Байгалийн хий импортлох:

Эрхүү мужийн 2 их наяд м3 нөөцтэй ордоос байгалийн хий нийлүүлэх саналыг ОХУ-аас ирүүлээд байна. 

УТААГҮЙ УЛААНБААТАР

Улаанбаатарыг утаагүй болгох аргуудад цэвэр эрчим хүч хэрэглэх тухай бид одооноос яаралтай ярьж, хэрэгжүүлэх цаг болсон байна. 

“Энержи Монголиа 2014” олон улсын хурлын илтгэгчид 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний 30 хувийг байгалийн хийгээр үйлдвэрлэх, Улаанбаатар болон бусад хот суурин газрын дулаан хангамж, ахуйн түлшний хэрэглээг 80  хувь хүртэл байгалийн хийгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. 

Дээрх материалийг “Энержи Монголиа 2014” олон улсын хуралд илтгэл тавьсан HESC-ийн Гүйцэтгэх захирал Н.Баяргүн болон МУ-ын зөвлөх инженер Д.Алтанчимэг нарын илтгэлээс ашиглалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.148] 2023/5/18
Монголд байгалий хий олборлож болохгүй маш аюутай,
0 | 0 Хариулах
Дорж [202.21.109.101] 2022/1/24
Байгалийн хий манайд ямар ч хэрэггүй гэдгийг яагаад ярихгүй байнаа? Утаа гаргадаг гол зүйл нь гэр хороолол. Байгалийн хийг нүүрсний оронд хэрэглэх юм уу? Зууханд хийгээд түлж болдоггүй юм. Зөвхөн турбагаар ирдэг юм. Турбагаар ирсэн хийг зөвхөн цай хол буцалгахад л хэрэглэнэ. Гэр хороололын дулааны асуудлыг хийгээр шийдэхгүй. Харин ДЦС-д нүүрсний оронд хэрэглэж болно. Гэвч өөрийнхөө үнэгүй нүүрсийг хэрэглэж цахилгаан үйлдвэрлэж байхад заавал үнэтэй газ хийгээр цахилгаан үйлдвэрлэх нь хэний ямар мулгуу санаа вэ? Хотын утаа ДЦС-аас биш гэр хороололоос үүсч байгаа. Тийм учраас гэр хороололын нүүрсний асуудлыг шийдэх ёстой. Гэвч зууханд түлж байгаа нүүрсийг газ хийгээр сольж болохгүй. Тэгэхээр манайхаар дайруулах гээд байгаа хийн хоолой манайд ямарч хэрэггүй гэсэн үг. Харин ч бензин шатухуун, цахилгааны хараат байдал дээрээ ДЦС-д түлэх хэрэгцээний газны хараат байдалд нэмж орно гэсэн үг. Иймээс ард түмэн энэ талын маш сайн ойлголттой байх ёстой. Төрд байгаа нөхдүүд хоосон сэтгэлийн хөөрлөө
0 | 0 Хариулах
onch mergen [141.226.208.98] 2021/1/11
baigalin hii bol sergeegdeh erchim huch yagaad ch bish , gazariin hevliiruu mash huchtei hortoi daralttai us shahaj gargaj audag zuil. huseh yum ogt bish.
0 | 0 Хариулах
Зочин25 [205.175.107.47] 2018/11/7
Байгалийн хий нь нүүрсний хажууд л харьцангуй бага хорт хий ялгаруулдаг болохоос таны хэлснээр дэлхийн хамгийн цэвэр түлш бол биш. Харин биохий буюу сэргээгдэх байгалийн хий бол жинхэнэ цэвэр түлш. Энгийн байгалийн хийнээс ялгаатай нь биометан нь газар доорх ордноос олборлогддоггүй, харин малын өтөг бууц, хот суурингын хогийн цэг зэрэгт хүчилтөрөгчгүй бактерын тусламжтайгаар үүсдэг. Америк, Канад гэх орнууд биохийг ахуйн болон болон зам тээврийн хэрэглээнд ихээр ашиглаж эхэлж байгаа.
6 | 0 Хариулах