ОХУ-ын ГАЗПРОМ нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефт, хийн CNPC корпорациуд дөнгөж сая байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээг Шанхай хотод баталсныг ИНТЕРФАКС агентлаг мэдээллээ.
Байгалийн хийг дорнод маршрутаар тавих хоолойгоор жилд 38 тэрбум шоо метр хэмжээтэй нийлүүлэх юм.
ГАЗПРОМын гүйцэтгэх захирал Алексей Миллер үнийн талаар мэдээлэхээс татгалзжээ.
Гэрээг үзэглэхэд Владимир Путин, Ши Жинпин нар байлцсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!