“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг энэ сарын 21-ээс хэрэгжүүлэх гэж байна.
Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гаргаснаа төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх юм байна.
Улаанбаатар хотын барилга байгууламжийн гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжыг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм.
Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!