Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн шалгалтын СУУДЛЫН ХУВААРЬ гарчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 38000 хүүхэд бүртгүүлжээ. Тэдэнд хэрэг болох мэдээллийг хүргэе.

СУУДЛЫН ХУВААРИА ХЭРХЭН АВАХ ВЭ

ЭЕШ-ын суудлын хуваарь Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ цахим хуудсанд өнөөдөр орсон байна. 

Суудлын хуваариа ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН руу орж бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан хэвлэж авах боломжтой.

ЭЕШ-ЫН ХУВААРЬ

ЭЕШ-ын журамд энэ жил өөрчлөлт орсон. Ингэхдээ хамгийн эхэнд Монгол хэлний шалгалтыг заавал өгч байж дараагийн шалгалтдаа орно. Энэ шалгалтад босго оноо гэж байхгүй. Шалгалтыг ирэх зургаадугаар сарын 14-нд авна.

Монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, үүнээс шалтгаалж ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд өөрчлөлт оруулах, сайжруулах, бодлого чиглэлийг тодорхойлох зорилготой гэж Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан.

Шалгалтын хуваарь хүснэгтээр:

Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй

ШАЛГАЛТАА ХААНА ӨГӨХ ВЭ

  • Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
  • Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон орон нутгийн ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

ШАЛГАЛТАД ОРОХДОО БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүртгэлийн хуудас
  2. Сургуулийн захирал болон аймаг /дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан, сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгөхдөө Монгол хэл бичгийн шалгалт өгснийг гэрчлэх  БҮТ-ээс гаргасан таних тэмдэг наалгасан байх
  3. Суудлын хуваарь
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  5. Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
  6. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2014 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

- Шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.

- Гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямарваа нэг зүйлийг авч орохыг хориглоно.

- Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

ШАЛГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

- ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ.

- Монгол хэл бичгийн шалгалт болон монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

- Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

- Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.

- Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

- Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. 

- ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэн авна.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД 

Магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллага нь төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх боломжтой юм байна.

Энэ оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд магадлан итгэмжлэл нь хүчинтэй байгаа хувийн болон улсын их дээд сургууль, коллежийн жагсаалт:

Сургуулийн нэр Хяналт Магадлан итгэмжлэлийн хугацаа Вэбсайт
        МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ СУРГУУЛИУД
1 Монгол улсын боловсролын их сургууль Төрийн 2014.04.28 www.msue.edu.mn
2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Төрийн 2014.04.28 www.hsum-ac.mn
3 Монгол улсын их сургууль   Төрийн 2014.07.02 www.num.edu.mn
4 Шинжлэх ухаан, технологийн их сургууль Төрийн 2014.07.02 www.must.edu.mn
5 Хөдөө аж ахуйн их сургууль   Төрийн 2014.07.02 www.msua.edu.mn
6 Соёл урлагийн их сургууль    Төрийн 2014.07.02 www.msuac.edu.mn
7 Отгонтэнгэр их сургууль    Хувийн 2014.07.02 www.otgontenger.edu.mn
8 Хүмүүнлэгийн ухааны их сургууль  Хувийн 2014.07.02 www.humanities.mn
9 Ховд их сургууль  Төрийн 2015.06.02 www.khu.edu.mn
10 Их засаг их сургууль  Хувийн 2015.06.02 www.ikhzasag.edu.mn
11 Орхон их сургууль     Хувийн 2015.06.23 www.orkhon.edu.mn
12 Батлан хамгаалахын их сургууль  Төрийн 2018.06.05 www.dum.gov.mn
13 Хууль сахиулахын их сургууль      Төрийн 2021.02.10 www.leu.gov.mn
14 Удирдлагын академи  Төрийн 2016.05.27 www.naog.gov.mn
15 Монголын үндэсний их сургууль  Хувийн 2019.06.08 www.mnu.edu.mn
16 Улаанбаатар их сургууль   Хувийн 2015.03.24 www.ulaanbaatar.edu.mn
17 “Улаанбаатар – Эрдэм” их сургууль Хувийн 2018.07.03 www.uberdemoyu.edu.mn
       МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД СУРГУУЛИУД
18 Монгол бизнес дээд сургууль    Хувийн 2014.04.28 www.mbi.edu.mn
19 Мандах бүртгэл дээд сургууль  Хувийн 2015.03.24 www.mandakhburtgel.edu.mn
20 Санхүү, эдийн засгийн дээд сургууль Хувийн 2016.05.26 www.ife.edu.mn
21 Оточ манрамба дээд сургууль  Хувийн 2016.05.26 www.otoch.edu.mn
22 Үндэсний биеийн тамирын дээд сургууль  Хувийн 2016.05.26 www.ubtds.mn
23 Тээврийн дээд сургууль  Төрийн 2016.11.20 www.insttrans.mn
24 Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль Хувийн 2016.11.20 www.iieb.mn
25 Шихихутуг хууль зүйн дээд сургууль  Хувийн 2016.11.20 www.shihihutug.edu.mn
26 Сэрүүлэг дээд сургууль Хувийн 2017.06.26 www.seruuleg.edu.mn
27 Дархан-уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн  Төрийн 2017.03.07 www.aud.edu.mn
28 Технологийн дээд сургууль  Хувийн 2017.11.08 www.itech.edu.mn
29 Тэнгэр дээд сургууль  Хувийн 2018.02.05 www.tenger.edu.mn
30 Идэр дээд сургууль     Хувийн 2018.06.05 www.ider-edu.mn
31 Нийгмийн ухааны дээд сургууль   Хувийн 2018.06.05 www.nuds.edu.mn
32 Газарчин дээд сургууль Хувийн 2018.06.05 www.gazarchin.edu.mn
33 Дархан дээд сургууль Хувийн 2018.07.03 www.darkhandeed.mn
34 Дорнод дээд сургууль Төрийн 2019.01.22 www.dornod.edu.mn
35 Их Монгол дээд сургууль Хувийн 2019.01.22 www.greatmongol.edu.mn
36 Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль Хувийн 2019.01.22 www.3erdene.edu.mn
37 Соёмбо дээд сургууль   Хувийн 2019.06.08 www.soyombo.edu.mn
38 Чингэс хаан дээд сургууль Хувийн 2019.06.08 www.chinggiscomplex.mn
39 Засагт хан дээд сургууль    Хувийн 2019.06.08 www.zasagtkhan.edu.mn
40 Сутай дээд сургууль           Хувийн 2019.06.08 www.sutai.edu.mn
41 Сан дээд сургууль Хувийн 2019.12.22 www.san.edu.mn
42 Монгол дээд сургууль Хувийн 2020.06.10 www.mdc.mn
43 Шинэ иргэншил дээд сургууль Хувийн 2020.06.10 www.nci.edu.mn
44 Эдийн засгийн үндэсний дээд сургууль Хувийн 2020.06.10 www.mube.edu.mn
45 Аварга дээд сургууль Хувийн 2020.06.10 www.avarga-btds.mn
46 Улаанбаатар-Эрдэм-Судлал дээд сургууль Хувийн 2020.07.02 www.ubesds.edu.mn
47 Ач анагаах ухааны дээд сургууль Хувийн 2021.02.10 www.ach.edu.mn
48 Сити дээд сургууль Хувийн 2021.05.27 www.citi.edu.mn
49 Хөдөлмөрийн дээд сургууль  Хувийн 2021.05.27 www.mli.edu.mn
50 Түшээ дээд сургууль  Хувийн 2021.06.23 www.tushee.mn
51 Олон улс судлалын дээд сургууль    Хувийн 2021.06.23 www.ousds.mn
52 Хангай дээд сургууль Хувийн 2021.12.22 www.hangaiinstitute.edu.mn
53 “Зохиомж” дээд сургууль   Хувийн 2022.05.10 www.zokhiomj.mn
54 Хэл иргэншлийн дээд сургууль Хувийн 2022.05.10 www.clilc.mn
55 Этүгэн дээд сургууль Хувийн 2022.06.07 www.etugen.mn
56 “Эм Ай Ю” дээд сургууль  Хувийн 2014.12.22 www.miu.edu.mn
57 “Глобал удирдагч” дээд сургууль Хувийн 2017.06.22 www.glu.edu.mn
58 Техник технологийн дээд сургууль Хувийн -                          www.iet.mn
59 Монгос дээд сургууль Хувийн - www.monos.edu.mn
60 Шинэ анагаах ухааны дээд сургууль Хувийн - www.ncm.edu.mn
61 Цэцээ гүн дээд сургууль Хувийн - www.management.edu.mn
       МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН КОЛЛЕЖУУД
62 Соёл-эрдэм коллеж Хувийн 2020.06.10 www.soyolerdem.edu.mn
63 Мон-Алтиус коллеж Хувийн 2021.05.27 www.altius.mn
64 Гурван тамир коллеж Хувийн 2021.12.22 www.gt_edu.mn
65 Далай ван коллеж Хувийн 2021.12.22 www.dalaivan.edu.mn
66 Энэрэл коллеж Хувийн 2016.06.28 http://enerel.site90.com/index.htm
67 Сэтгүүлч коллеж Хувийн 2017.05.10 http://www.pressinst.org.mn/college/
       МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУД
68 Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж Төрийн 2021.06.23 www.past.edu.mn
69 Монгол-Солонгосын политехникийн коллеж  Төрийн 2021.12.22 www.mspk.edu.mn
70 Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Төрийн 2014.06.08 www.zavkhanvtc.mn
71 Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв Төрийн 2017.05.10 www.vtc.mn

 

Мэдээллийн эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв