Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний соёл амралтын хүрээлэн үүдээ нээлээ

Өглөөний сонин
2014 оны 5 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг
Үндэсний соёл амралтын хүрээлэн үүдээ нээлээ

Урин дулааны улирал эхэлж хүүхэд залуусын чө­лөөт цагаа өнгөрөөдөг гол газруудын нэг Үндэсний соёл амралтын хүрээлэн зун цагийн үйл ажиллагааны нээлтээ хийлээ. 

Түүнчлэн бидний нэрлэж заншсан паркын гадаа талбайн тоглоомууд бүгд ажиллаж эхэлсэн бөгөөд нээлтэд ирсэн багачуудад урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. 

Мөн удахгүй болох дэлхийн гэр бүлийн өдөрт зориулж энэ сарын 15-17 хооронд зочилсон хүн бүрт тасалбараа 50 хувь хямд­руулж бэлэг барих аж. 

Түүнчлэн ирэх зургаа­дугаар сарын сүүлээр охид­доо зориулж, “Паркийн гүнж­хэн” уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн

Харин үндэсний баяр наад­мыг угтан “Монгол наадам, монгол соёл” хөтөлбөрийг зохион бай­гуулна. Энэ үеэр монгол дээлтэй хүрэлцсэн ирсэн хүмүүс хямдралтай үнээр тоглох боломжтой юм байна.

Харин хүүхдийн баярыг долоо хоногийн өмнөөс тэмдэглэх бөгөөд байнгын үйл ажиллагаатай цирк нээлтээ хийх аж. 

Зураг