Татварын байцаагч бүсгүйн амийг зэрлэгээр хөнөөсөн Ц.Туяад Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 дугаарт заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган 22 жилийн хорих ял оноосон билээ.
Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн улмаар Давж заалдах болон УДШ-д хандсан ч ялыг хэвээр үлдээгээд байсан юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Гэвч Ерөнхий шүүгч “Энэ хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн хариултыг өчигдөр өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!