Онц хэрцгийгээр мэргэжил нэгт бүсгүйнхээ амийг хөнөөсөн Ц.Туяад анхан болон давж заалдах шатны шүүхээс 23 жилийн хорих ял оноосон билээ.
Уг шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь Дээд шүүхэд хандаад байгаа аж.
Ар гэрийнхнийх нь зүгээс бүх л шатны шүүхэд хандах эрх бидэнд нээлттэй байна. Ядаж оноосон ялаас нь хоёр жил ч гэсэн хасчихаасай гэсэндээ бид ийнхүү хандаж байгаа гэсэн байна.
Өмнө нь Ц.Туяагийн аав өндөр настай, бага насны хоёр хүүхдийг нь харж хандах хүнгүй тул ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!