Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг оноогоод байсан билээ. Харин давж заалдсан учир хэргийг Дээд шүүх дахин хянан хэлэлцсэн юм.
Сануулахад, Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны 7 дугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим орцонд татварын байцаагч Э-г хардсны улмаас 73 удаа хутгалж, амийг нь хөнөөмөн гэмт хэргийг үйлдсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!