ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр эх орондоо ирсэн гэнэ үү

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Ямар ч үед олны анхаарлын төвд байдаг хүн бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр.

Цахим сайтуудаар миний тухай мэдээлэл гарахад хамгийн их хандалт авдаг хэмээн Их аварга сайрхаж байсан шиг С.Баяртай холбоотой сайн ч, муу ч мэдээллийг нэгийг нь ч үлдээлгүй уншдаг. Тэгвэл, өнгөрсөн өдрүүдэд хэсэгхэн хугацаанд мартагдаад байсан С.Баяр дахин санагдаж эхлэв. АНУ дахь тансаг хаус нь олонд ил боллоо. 

Утасны дугаараа тавьчихаж, С.Баяр тансаг хаусныхаа гал тогоонд, гадаа цэцэрлэгт гэсэн элдэв янзын зурагнууд цахим ертөнцөөр тэнэж бүр болоогүй хувийн онгоцоор “Чингис хаан” нисэх буудал дээр өчигдөр газардсан хэмээн цуурцгаав.

Ямартай ч намынхаа хурлаас хойш хэсэг сураг тасраад байсан түүний талаар дахин ярьж эхэлсэн нь түүнийг эх орныхоо зүг хүлгийн жолоо залахаар шийдсэн үү гэдэг хардлагыг төрүүлж байна. АНУ дахь эмчилгээгээ дуусгаад ирэх сураг нь дуулдаж эхэлсэн нь үнэн бололтой.

Бадарчин явсан газар балагтай гэдэгчилэн С.Баярын талаар яригдаж эхлэхээр заавал нэг юм болдог доо. Энэ удаад юу байх бол.

Зураг