Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт ухаа-1” хорооллын бүртгэл өнөөдөр дуусна

ikon.mn
2014 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Буянт ухаа-1” хороололд захиалга өгөх хүсэлтэй иргэдийг энэ сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд ТҮЦ машинаар бүртгэсэн билээ. Харин бүртгэлийн хугацаа өнөөдөр 18.00  цагт дуусгавар болох юм байна. 

ТҮЦ машинаар эхний захиалгыг авах бөгөөд дараа нь ТОСК шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулж, сонгогдсон иргэд орон сууцанд орох боломжтой болох юм. 

“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны ам.метр нь нэг сая 280 мянган төгрөг бөгөөд Засгийн газраас баталсан журмын дагуу зөвхөн тодорхой зорилтот бүлгийн иргэд, төрийн албан хаагчид тус орон сууцанд орох боломжтой билээ.