Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх нь чухал

Зууны мэдээ
2014 оны 3 сарын 20
Зууны мэдээ

Өлөн үеийн цусны сахар тодорхойлох, глюкозын ачаалалтай сорил хийх, шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ, оношлогоо хийнэ.

Мөн цусан дахь глюкозжсон гемоглобины хэмжээ, инсулин ба С-пепдийг тодорхойлно.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл зов хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Эрүүл зөв хооллохдоо хоногт 5-6 удаа хооллоно. Бага хэмжээтэйгээр олон удаа хооллох нь цусны глюкоз гэнэт огцом ихсэхээс сэргийлдэг. Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх нь чухал.

Үр тариа нь эслэгийг нэмэгдүүлдэг. Эслэг нь цусны глюкоз болон холестролын төвшинг тогтвортой барихад тусалдаг. Өөх тос агуулсан бүтээгдэхүүний 40-50 хувь нь ургамлын гаралтай байна.

Хоногт хэрэглэх нүүрс усны хэмжээг тооцоолж, тохируулан хэрэглэх хэрэгтэй. Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс устай бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Огт нүүрс ус хэрэглэхгүй байж болохгүй.

Бидний бие махбодь хоол хүнсээр дамжуулан авсан нүүрс усыг глюкоза болгон хувиргаж байдаг.

Харин глюкоз бол бидний бие махбодид хэрэгцээт энергийг өгч байдаг. Сайн зүйлийг ч хэтэрхий ихдүүлэх нь муу.

Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх нь чухал

Хэрэв бид удаан хугацааны турш хэт их нүүрс ус хэрэглэвэл нойр булчирхайдаа ачаалал өгнө. Ингэснээр инсулинийг хэт ихээр ялгаруулж эхэлнэ. Аажимдаа энэ нь бидний бие махбодийг инсулинээ зөв шингээж чадахгүй болох шалтгаан болдог.

Юуны өмнө та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой.

Ингэхдээ элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан нь хүний биед богино хугацаанд шимэгдэж, нүүрс ус болдог хүнсний бүтээгдхүүнийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал.

Өөрөөр хэлбэл, энгийн нүүрс усны хэрэглээг хязгаарлана. Харин хоногийн нүүрс усны хэрэгцээг зөвхөн нийлмэл нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээс нөхөх шаардлагатай.

Зураг