Нийслэлийн өнгө үзэмжид нийцээгүй сурталчилгааны самбаруудыг өнгөрсөн жил албадан буулгасан. Өөрөөр хэлбэл “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын шаардлага хангаагүй самбаруудыг буулгасан юм.
Харин эдгээр буулгасан самбаруудын эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь эргүүлээд авч болох юм байна. Ингэхдээ сурталчилгааны самбар байрлаж байсан дүүргийнхээ ЗДТГ-тай холбогдон буулгалтын болон хадгалалтын зардлаа нөхөн төлж авах аж.
Харин ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө авахгүй бол актлахаар шийджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|