ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Банкууд анх зээл өгсөн ханшаараа эргэн төлөлтийг тооцох ёстой

Б.Энх
2014 оны 3 сарын 18
Зууны мэдээ
Банкууд анх зээл өгсөн ханшаараа эргэн төлөлтийг тооцох ёстой

Хямралыг хэрхэн давах боломжуудын талаар МҮХАҮГ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагваас зарим зүйлийг тодрууллаа.

ус арбитраас аж ахуйн нэгжүүдэд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгож хямралыг давах хувилбаруудыг санал болгож байгаа аж. 

-Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг танай байгууллагаас аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Давагдашгүй хүчин зүйл, хүнд байдал гэдэг хоёр тусдаа ойлголт. Зөвхөн валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл 160-аад компани энэхүү гэрчилгээг авах хүсэлт ирүүлсэн.

Тэд ам.долларыг 1380 төгрөг байхад зээлд хамрагдан, тендерт оролцсон байдаг. Гэвч одоо валютын ханш 1800 дөхөж компаниудыг эрсдэлд оруулж байна. Цаашид дампуурах нөхцөл байдал үүсч байгаа ч тухай ярьж байна. Одоогоор энэ гэрчилгээг 60-аад компани авснаас 40 гаруй нь гадны компанитай гэрээ хийсэн байсан.

-Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авахдаа тухайн байгууллага ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Тухайн аж ахуйн нэгж хүсэлт гаргахдаа ямар нөхцөл байдал үүсч байгаагаа дэлгэрэнгүйгээр бичих, зээл авах үеийн болон одоогийн валютын ханшийг Монголбанкныхаар, Зээлийн гэрээ холбогдох албан бичиг, тоот хавсралт зэргийг бүрдүүлэн өгөх ёстой.

Хүнд байдлын болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг зөвхөн гэрээнд олгодог. Учир нь тухайн байгууллага олон газартай хамтарч ажиллах гэрээтэй байж болно.

-Гэрчилгээ авахад ямар нэгэн төлбөр төлөх үү?

-Ямар хохирол учирч буйг тухайн компани өөрөө тогтооно. Манайд гэрчилгээний үнэ, мэргэжлийн багийн ажлын хөлс 100 мянган төгрөг төлдөг. Тухайн аж ахуйн нэгж болон иргэд анх зээл авсан арилжааны банктай эхлээд тохиролцох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд эрх бүхий байгууллагаас гэрчилгээгээ авч ирээд гэрээгээ дахин өөрчлөх боломжтой байдаг.

-Валютын зээл авч байгаа иргэн болон аж ахуйн нэгж анх зээл авсан ханшаараа эргэн төлөлтөө тооцох боломжтой гэдэг. Энэ нь иргэний хуулиар зохицуулагддаг гэж сонсч байсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

- Мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд тухайн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. Бизнестэй холбоотой харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг. Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 1-д “Мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд тухайн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалт бий. Энэ нь талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн үүрэг үүсдэг. Тухайн үед ам.долларын ханш хэд байсан нь гэрээг дуустал мөрдөх ханш юм.

Гэвч одоогоор энэ хуулийн заалт хэрэгжихгүй байгаа. Сүүлийн үед банкууд болон бусад байгууллага энэ заалтыг маш олон янзаар өөрсдөдөө ашигтайгаар тайлбарладаг. Ер нь бизнес эрхлэгчид ирээдүйд гарах нөхцөл байдал, эрсдэлийг урьдчилан тооцоолж гэрээгээ байгуулж байх ёстой.

Зураг