ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: Бяртай, мөнгөтэй гээд хууль үйлчлэхгүй байна гэсэн юм байхгүй

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АСА циркийн менежментийн гэх тодотголтой хувьчлалын асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна.

Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний циркийг хувьчилснаар ямар үр дүнд хүрснийг ШӨХТГ-аас шалгаснаар энэ асуудал сөхөгдсөн.

Харамсалтай нь ШӨХТГ-аас хийсэн шалгалтад  АСА цирк бүдэрсэн билээ. Тиймээс циркийн үйл ажиллагааг ирэх 2015 оны нэгдүгээр сар гэхэд хэвийн болгох шаардлагыг О.Магнай дарга “АСА консалтинг” компанийн удирдлагад хүргүүлээд байгаа.

АСА циркийг өнөө маргаашгүй төрд буцаана гэсэн юм биш. Бүхэл бүтэн есөн сарын хугацаанд циркийн үйл ажиллагааг сэргээхэд л хангалттай шүү дээ.

Харин энэ бүхнийг АСА циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан их аварга Д.Дагвадорж эрс эсэргүүцэж, “Цирк, цирк хэвээрээ байгаа шүү” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр ШӨХТГ-ын дарга О.Магнайг “Төрийн нэр барьж, улс төр хийхээ боль” гэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр О.Магнай дахин сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуудлыг дэлгэрүүлсэн юм.

Тухайлбал, тэрбээр хэлэхдээ “Д.Дагвадорж менежментийн гэрээ нь дуусаад АСА циркийг худалдах, худалдан авах гэрээгээр хувьчилж авсан гээд байгаа. Гэхдээ энэхүү хувьчлалыг менежментийн гэрээний нөхцлийн дагуу хувьчилсан гэдгийг хэлмээр байна. Энэхүү гэрээнд хувьчилж авсны дараа АСА циркийн үйл ажиллагааг урд урдынхаас сайжруулна гэж заасан. Гэтэл өнөөдөр энэ заалтын хэрэгжилт биелэхгүй байна. Түүнчлэн АСА цирк нийт зургаан хэсгээс бүрддэг. Гэтэл өнөөдөр эдгээрийн зөвхөн нэг хэсгийг циркийн зориулалтаар ашиглаж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр АСА цирк хэчнээн ажилтны нийгмийн даатгал төлдөг вэ гэдгийг нотолж, НДЕГ-аас авсан тодорхойлолтыг үзүүлсэн юм.

О.Магнай цааш хэлэхдээ “АСА циркийг өнөө маргаашгүй төрд буцаана гэсэн юм биш. Бид бүхэл бүтэн есөн сарын хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд циркийн үйл ажиллагааг сэргээхэд л хангалттай шүү дээ” гэсэн.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Таныг “АСА консалтинг” компанийн хувийн нууцыг олон нийтэд дэлгэсэн гэж Д.Дагвадорж аварга мэдээлсэн. Энэ тал дээр та хариу хэлээч.

-Нууц  гээд байх зүйл огт байхгүй. Хувьчлалын бүх зүйл ил тод байх ёстой. Бяртай, мөнгөтэй гээд хууль үйлчлэхгүй байна гэсэн юм байхгүй.

Менежментийн гэрээгээр хувьчлагдсан бусад төрийн байгууллагуудыг шалгаж байгаа.  Ганцхан АСА циркийг онцлоод байгаа юм биш шүү.

-Таныг  2016 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гээд байгаа энэ үнэн үү?

- Би циркийн асуудлыг л ярьж байгаа. Тиймээс циркээ л яръя. Түүнээс биш аль өнгөрсөн 7 сарын 1-тэй холбоод, эсвэл аль болоогүй 2016 оны сонгуультай холбох ямар ч шаардлага байхгүй.

-Та менежментийн гэрээгээр хувьчлагдсан бусад төрийн байгууллагуудыг шалгаж байгаа юу?

-Шалгаж байгаа. Яг одоо нэр усыг нь дурдах боломжгүй байна. Ганцхан АСА циркийг онцлоод байгаа юм биш шүү.