“Монголын циркчдийн холбоо”-ны тэргүүн Л.Чулуунбаатар, “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт, ХБК-ийн циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар тэргүүтэй циркчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Өөрөөр хэлбэл, Монголын циркийн урлагийн үе үеийн төлөөллүүд мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн гол зорилго нь Монголын циркчдийн нэгдсэн чуулганыг 2014 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах тухай байсан. Гэхдээ энэ үеэр Монголын үндэсний цирк буюу АСА циркийн хувьчлалын асуудлыг сөхсөн бөгөөд 2007 оны нэгдүгээр сард тус циркийг менежментийн хувьчлалд оруулснаар 73 жилийн түүхтэй Монголын цирк, циркчдийг тарж, бутрахад хүргэсэн гэсэн юм.
Ингээд тэдний байр суурийг хүргэе.
Л.Чулуунбаатар: Жилдээ 1400 тоглолт зохион байгуулдаг байлаа
-Монголын хүн ам 1.7 сая байхад Монголын үндэсний цирк жилд 1400 тоглолт хийж, 890500 хүн үздэг байлаа. Өнөөдөр манай улсын хүн ам гурван саяд хүрч байна. Гэтэл жилдээ 41 тоглолт хийж, 135 мянган хүн үзсэн гэсэн байх юм. Эндээс та бүхэн нэгийг бодох байх.
Л.Чулуунбаатар:Өнөөдөр Монгол Улсын циркийн урлагийн нэрийг бэлтгэл сургуулилалт хийх байр савгүй хэдэн студи, продакшн бор зүрхээрээ авч явж байна шүү дээ.
Түүнчлэн бид циркийн урлаг хөгжсөн 156 орноос тавд жагсдаг байлаа. 1981 онд л гэхэд дэлхийн хэмжээний том наадмаас манай нугараачид “Мөнгөн арслан” авч байсан. Өнөөдөр Монгол Улсын циркийн урлагийн нэрийг бэлтгэл сургуулилалт хийх байр савгүй хэдэн студи, продакшн бор зүрхээрээ авч явж байна шүү дээ. Гэтэл циркийн урлагийн бэлтгэл сургуулилалт асар их орон зай шаарддаг юм.
Уг нь 2007 онд Монголын үндэсний циркийг менежментээр хувьчлахдаа гурван зүйлийг үндэслэсэн.
Энэхүү менежментийн асуудлаар ШӨХТГ-аас АСА циркт шалгалт хийснийг бид мэднэ. О.Магнай дарга ч “АСА циркийн үйл ажиллагааг сайжруул” гэсэн л шаардлага тавьсан байна лээ.
Энэ нь ч аргагүй циркийн урлаг,
Д.Зоригт: Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд цирк юм юмтай байсан
-Үндэсний циркийг 2007 онд хувьчилснаар Монголын цирк хэсэг бүлэг болж задарсан. Жүжигчид нь гадаад дотоод руу явж, энд тэнд хуваагдлаа.
Миний бие 2007 оны нэгдүгээр сард циркийн үйл ажиллагааг хүлээлгэж өгөхөд Монголын үндэсний цирк юм юмтай байсан.
Д.Зоригт:Циркийн амьтад хөгширч үхсэн гээд байгаа. Гэтэл найман ширхэг залуу адуу, гурван баавгай, нохой гээд залуу ан амьтан олон байсан шүү дээ.
Тэнд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн улс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан юм.
О.Машбат, Д.Зоригт, Н.Батмөнх, Ю.Хүрэлбаатар, Х.Хатанбаатар гэсэн циркийн урлагийн мэргэжлийн таван найруулагчтай байлаа.
Гэтэл өнөөдөр АСА циркээс хоёр ажилтан л цалин авч байна.
Циркийн амьтад хөгширч үхсэн гээд байгаа. Гэтэл найман ширхэг залуу адуу, гурван баавгай, нохой гээд залуу ан амьтан олон байсан шүү дээ.
Ю.Хүрэлбаатар: 70 жилийн хөгжлийг нураалаа
-Бид АСА цирктэй хамран ажиллах гэж маш олон удаа хандсан. Бэлтгэл сургуулилалт хийе гэхээр элдэв янзын тоглолт арга хэмжээнд түрээслүүлсэн учир циркийн голд тайз засчихдаг. Тийм газар бид нар яаж сургуулилалт хийх билээ.
Өнөөдөр циркийг хувьчилснаар 70 гаруй жилийн хөгжлийг нураалаа.
Ер нь улс зөв зүйлээ хувьчилсан уу гэдэг нь эргэлзээтэй.
Өнөөдрийн хийсэн мэдээллийн хуралд АСА циркийн ерөнхий найруулагч н.Батнайрамдал ирсэн байлаа. Түүнээс цөөн асуултанд хариулт авсан юм.
-Д.Зоригт найруулагч сая дөнгөж хэллээ. Өнөөдрийн байдлаар АСА цирк хоёрхон ажилтанд л цалин өгч байна гэж. Таны өгсөн мэдээлэлтэй зөрж байна.
-Энэ мэдээллийг хаанаас, яаж авсныг мэдэх юм алга.
н.Батнайрамдал: Циркийн жүжигчид манайтай гэрээтэй ажиллаж байгаад гадаад, дотоод руу явдаг. Сардаа 3000-4000 долларын цалин авдаг.
-Танай циркийг жүжигчдэд цалин өгдөггүй, зүгээр л нийгмийн даатгалыг нь төлөөд явдаг гэх юм?
-Яг хэн тэгж байна. Бид цалинжуулдаг.
-Танай циркийн ажилтнаас сонссон юм л даа.
-Циркийн жүжигчид манайтай гэрээтэй ажиллаж байгаад гадаад, дотоод руу явдаг. Тэд хэчнээн төгрөгийн цалин авдаг гэж бодож байна. Сардаа 3000-4000 доллар авдаг. Ийм байхад болно биз дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!