Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Алга болсон онгоц Андаманы арлуудын чигт ниссэн байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Учир битүүлгээр алга болсон онгоцны ул мөр олдохгүй байна

Сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг эрэх ажиллагаа үргэлжилж байна.

Осолдоогүй өөр зорилгоор чиглэлээ өөрчилсөн байх магадлал нэмэгдсэн тул хайлтын бүс хязгаарыг өргөтгөн Энэтхэгийн далайд анхаарлаа хандуулжээ.

Саяхан Малайзын агаарын хүчний эх сурвалжуудаас авсан мэдээллээр агаарын нисэх хүчний радарт үл таних онгоц баруун зүгт Андаманы арлууд руу ниссэн үзэгдэл бүртгэгджээ. Гэхдээ энэ мэдээллийг нийтэд зарлаагүй байгаа тул эх сурвалжууд нэрээ нууцалсан байна.

Андаманы арлууд нь Энэтхэгийн харъяанд байдаг ба Андаманы тэнгис, Бенгалын булан хоёрын дунд оршдог ажээ.